Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын төрийн гурван өндөрлөг тус үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олонд баярын мэндчилгээ илгээжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ “ Манай улсын хамгийн дорвитой, хүртээмжтэй бүтээн байгуулалт болсон Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд Монгол Оросын найрсаг хамтын ажиллагаа Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг өнөөдрийн хөгжилд хөтөлснийг мартах учиргүй. Олон жил улсын төсвийг бүрдүүлэхэд орлуулшгүй хувь нэмэр оруулж, эх орныхоо эдийн засгийн тэтгэж ирсэн тус үйлдвэрийн ажилсаг хамт олны хөдөлмөрийг Монголчууд ямагт үнэлж, үргэлж бахархаж явдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.


УИХ-ын дарга М.Энхболд Эрдэнэтчүүдэд илгээсэн мэндчилгээндээ “ Эрдэнэс баялгийн өлгий Монгол нутагт шинэ эриний бэлэг тэмдэг болсон их бүтээн байгуулалт, эрдэм мэдлэг цуцашгүй хөдөлмөрийн үр шимийг зуун дамнан түүчээлж ирсэн үе үеийн уурхайчин, бүтээлч хамт олонд түүхт ойн баярын мэнд хүргэе” гэсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ Түүхэн он цаг, түүхийн бичиг баримтыг эргэн харахуйд тухайн үеийн төр засгийн удирдах дээд байгууллагууд олон чухал шийдвэр гаргаж, түүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, эдүгээ дэлхийд данслагдсан, Ази тивдээ тэргүүлэх том үйлдвэр болон хөгжсөн байна. Цаашид улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Эрдэнэт үйлдвэр манлайлсаар байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн дурьдаж, зууны төдийгүй мянганд нэрлэгдэх шилдэг үйлдвэрийхэндээ байгалийн баялгийг нийгмийн баялаг болгох их үйлсдээ улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөжээ.



“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар болон Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, уурхайчид хүндэт зочдоор оролцож байна.


М.Балжинням
Б.Баттөгс

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
