Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана

2018 оны 07-р сарын 05 өдөр, 17 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ab744802c0fc68569763c5e90fef0321

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнах гэж байна. Тоёота мотор корпорациас 5 дахь жилдээ үндэсний их баяр наадмын түрүү бөхөд авто машин гардуулж, уламжлал тогтоод байгаа.

Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж тав дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.

Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг долоодугаар сарын 13-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш “Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулахаас гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй жолоодлоготой холбоотой үйл ажиллагааг таниулж, сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 26 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/12 11:11

    shagnaliig n bagasga mongonii orsoldoon ner hund n untsan

    (0) (0)
  2. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/12 11:10

    Zow shagnaliig n bagasga mongonii orsoldoon ner hund n untsan

    (0) (0)
  3. .
     (192.168.8..***)
    2018/07/11 14:03

    Odoo naadamiin bux gej zugeer nairuulsan jujig uzdeg bolsondoo.

    (0) (0)
  4. Зочин
     (192.168.8..***)
    2018/07/11 12:33

    Бөх тоож үздэг хүн одоо цөөхөн болсон.Ямар луйвар наймаа үзээгүй биш

    (0) (0)
  5. Могол бөх жудагтай баймаар
     (192.168.8..***)
    2018/07/10 11:04

    Монгол үндэсний бөхийн аврага Сумо бөхийн аврагаас дор ядуу байна гэж юу байхав. Машин өгч байхаар мөнгийг нь өгвөл дээр бишүү. Их мөнгө өгөх хэрэгтэй. Тэр чинээгээрээ өөрөө сайн үйлс хийж тайлгандаг байх рэрэгтэй. Зүгээр нэг аврага гэж харагдах хэрэггүй.

    (0) (0)
  6. зочин
     (192.168.8..***)
    2018/07/09 12:26

    Эсэргүүцэж байна

    (0) (0)
  7. Zochin
     (192.168.8..***)
    2018/07/09 00:40

    Buhchuud uls orondoo yu hiij giiguulsen yum. Sain uilsiin ayad oroltsoj bna gej duulaagui yum bna. Juudoochidoos doloon dor.

    (0) (0)
  8. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/09 00:38

    Buhchuud yer ni yu hiij giiguulsen yu. Uchnuu avraga, arslan tsoltnuud turj baina. Sain uilsiin ayand negdej baina gej sonsoogui yum baina. Ner hund ni unasan boovon chihetuud.

    (0) (0)
  9. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/08 14:32

    Daaga baihad bolno ulamjlalaa dagaad hurdan udmiin daaga ugie

    (0) (0)
  10. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/08 14:30

    Naadahaa zaraad tsetseleg bariad ugchihuu buhchuud bur davraad bgaa ym

    (0) (0)
  11. Зочин
     (192.168.8..***)
    2018/07/08 14:20

    Боорцогыг нь даагатай нь өгөхөд болно ш дээ их шан харамж өгөхөөр шунал нь дэндээд бгаа юм Одоо Монгол бөх устхад бэлэн болжээ.Ихэнх бөхчүүд хүндлэл даахгүй болж аагтай омогтой дээрэлхүү бүр зарим нь уйлсан уусан бүр шившиг болж дуусан юм юун Монгол бөх

    (0) (0)
  12. Baagìi
     (192.168.8..***)
    2018/07/08 03:09

    Төрийн наадамын түрүү бөхөд хандивын машин тэр тусмаа гадаадын аль 1 компанийн хөрөнгө мөнгөөр шагнал өгч байгаа нь монголын төрийг дорд үзсэн явдал гэдгийг ихэс дээдэс эрх биш ойлгох ёстой.Ийм гуйрамчийн сэтгэлгээнээс одоо л гарах учиртай.Иймд үүнээс татгалзахыг санал болгож байна.

    (0) (0)
  13. Зочин
     (192.168.8..***)
    2018/07/07 20:16

    Монголын төрийг доромжилсон үйлдэл гэж харж байна. Төр төмбөгөр,ёс ёмбогор .Энэ бол буруу жишиг. Нэг хүнд биш нийгэмд хэрэгтэй зүйлд наад мөнгөө ил тод зарцуулбал түмэн олонд тустай.

    (0) (0)
    1. Zochin.
       (192.168.8..***)
      2018/07/08 02:37

      Chamd ogvol chi yah bol. Uheh u

      (0) (0)
  14. шударга иргэн
     (192.168.8..***)
    2018/07/07 20:00

    Сэтгэгдлүүдтэй санал нэг байна. Бөхчүүд гэж шуналын туламнууд тэдэнд ханаж цадах ёс зүй байхгүй. Наадах мөнгөө жил бүр эрүүл мэндэд түмэнд тустай зүйлд өгөх нь зохистой. Монголын төр альч шатандаа улсын баяр наадмын шагналаа хариуцдаг, бусад байгууллага иргэдээс хандив шагнал авдагыг таслан зогсоох хэрэгтэй. Шагнал нь ихдээ биш төрийн хүндэтгэл шүү дээ. Цаашид төрөөс шагналын хэмжээг багасгаж, хууль журам гаргаж төр нь компани ,хувийн хэвшилтэй шагналаар өрсөлддөгийг зогсоох.Ард түмний татварын мөнгө шүү дээ? Морь бөхийн бай шагналыг эрс багасгаж төрийн хүндэтгэлийн зүйл өгдөг болвол наадам найраа хоргүй олон тгмний баяр болно.

    (0) (0)
  15. Gbold
     (192.168.8..***)
    2018/07/07 19:13

    Dopingiig ni uzej baij ugmuur yumdaa. Daraa ni butsaah bolno doo.

    (0) (0)
  16. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/07 17:07

    Манайд ирдэг Япончууд нь ямар хүмүүс байна аа. Дэлхийгээр байгаа бусад нь их л үлгэр жишээ шударга ёс зүйтэй хүмүүс байх юм.

    (0) (0)
  17. Зочин
     (192.168.8..***)
    2018/07/07 14:16

    Түрүүлсэн бөх улсаас авдаг шагнал хангалттай тэгсэн дор наад мөнгөө эмнэлэг,цэцэрлэгт зарвал олонд хүртээлтэй баймаар юм даа.

    (0) (0)
    1. Zochin.
       (192.168.8..***)
      2018/07/08 02:37

      chi bol handivlaj haragdaa ch

      (0) (0)
  18. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/07 10:56

    Буяны үйлсэд ганц ширхэг зоос хандивлачих сэтгэлгүй, шуналын тулам өөхөн бөмбөлөгүүдэд мөнгө хий дэмий зарж байхаар, өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн эрүүл мэндэд зориулбал БУЯН болноодоо!? Үгүй гэхэд ОЮУН ухааны олон улсын тэмцээнд түрүүлээд байгг хүүхдүүдийг урамшуулбал ИРЭЭДҮЙД нь хэрэгтэйдээ!!!

    (0) (0)
  19. Anonymous
     (192.168.8..***)
    2018/07/07 07:23

    Улс орны дотоод хэрэгт оролцож байгаа юм бишүү.Түрүү бөхийн байг төр засаг л мэдмээр юм .Энэ бол хамгийн буруу жишиг. Бөхчүүдэд ч буруугаар нөлөөлж маргаан их гарна.

    (0) (0)
  20. zochin
     (192.168.8..***)
    2018/07/07 07:07

    мөнгө чинь илүүдээд байдаг бол жил болгон нэг эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг аваад өгчиж бай.

    (0) (0)
    1. Зочин
       (192.168.8..***)
      2018/07/07 08:28

      Хаашдаа бөх гээд байгаа юмнуудад нутгийн зөвлөл энээ тэрээ сумтангууд амаар нь гартал юм цутгаж байхад яршиг л байна.тийм л мөнгөтэй юм бол оюун ухаанаараа дэлхийд нэрээ гаргасан хүүхдүүд эсвэл хүнд өвчиндөө шаналж буй багачуудад зориулаач….үндэсний бөхийн аварга гэх юмнууд дэлхийд зодогловол бүгд дэвжээний алчуур…..хахаха

      (0) (0)
  21. зочин
     (192.168.8..***)
    2018/07/07 00:46

    танай компиан сэтгэлгүй ёс зүйгүй энд тэндхийн газарын асуудалд иргэдийн өмнөөс дайрдаг энэ хэдэн бөхийг шагнаж байхаар сургууль цэцэрлэгт хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй

    (0) (0)
  22. Зочин
     (192.168.8..***)
    2018/07/06 22:08

    Гадаадынхан шиг манайхад шагналын мөнгөнөөсөө нийтийн үйлсэд зориулдаг хүн байдаг юм уу бөхчүүд чинь сар бүр л хэдэн сая төг авдаг биз дээ би л лав нэг нь ч шагналынхаа мөнгийг буяны үйлст зарцууллаа гэж сонсоогүй

    (0) (0)
  23. Зочин
     (192.168.8..***)
    2018/07/06 21:20

    Энэ мөнгөөрөө нийслэлээ камержуулах ажил хийвэл ард иргэдэд мөн ч буян болноо доо

    (0) (0)