БСШУС-ын Сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нарын хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын нийт 200 гаруй төлөөлөгчид, Монгол Улсын мэргэжлийн урлагийн уран бүтээлчид болон соёлын биет бус өвийн өвлөн тээгчид, соёлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцоно.
Монгол туургат угсаатан өдгөө хэд хэдэн улсын хилийг дамнан хүн, байгалийн төгс зохицол болсон соёлын өв, ёс заншил, уламжлалт урлагийн төрөл зүйлсээ хойч үедээ өвлүүлсээр оршин байна. Дэлхий дахин даяаршиж олон соёл сүлэлдэн, зарим нь устан үгүй болж, сарнин задарч, мөн нэгдэн нягтарч буй энэ үед Монгол туургатны соёлын өв, уламжлал, орон зайг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулах, сурталчлан таниулах нь Монгол туургатан хэн бүхний үүрэг хэмээх үзэл санаанд тулгуурлан уг наадмыг зохион байгуулж байна. Соёлд суурилсан шинэ ололтоос харилцан суралцах, аялал жуулчлал, эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү наадам ач холбогодлоо өгөх юм.
“Мөнх тэнгэр” наадмын хүрээнд монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан нэгдсэн үйл ажиллагаа, “Монгол өв соёл-Тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний хурал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтууд явагдана.
ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР:
2018.07.06 /Баасан/
09:00-18:00 “Монгол өв соёл – Тогтвортой хөгжилд” Эрдэм шинжилгээний хурал
Гадаад харилцааны Яамны “Зөвшилцөл” танхимд
09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
Д.Сүхбаатарын талбайд
10:00-16:00 Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн
Төрийн түүхийн музейд
21:00-23:00 Нээлтийн ёслол
Д.Сүхбаатарын талбайд
2018.07.07 /Бямба/
09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
Д.Сүхбаатарын талбайд
10:00-16:00 Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн
Төрийн түүхийн музейд
21:00-23:00 “Mонгол хувцасны нууц товчоо” Монгол туургатны соёл, урлагийн их наадмын хүрээнд, Монгол Костюмсын 15-н жилийн ойн театрчилсан загварын тоглолт, этно хөгжмийн үдэш
Д.Сүхбаатарын талбайд
2018.07.08 /Ням/
09:00-21:00 Соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
Д.Сүхбаатарын талбайд
10:00-16:00 Монголын их хаадын монгол уран бичвэр, зургийн үзэсгэлэн
Төрийн түүхийн музейд
21:00-23:00 Хаалтын ёслол
Д.Сүхбаатарын талбайд

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
