Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал дүгнэлт хуралдаанаар дөрөвдэх өдрөө Шангрила зочид буудалд үргэлжилж байна.
Дүгнэлт хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүтори, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирарде, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар удирдаж явуулж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин нээж хэлсэн үгэндээ, “Хуралдаанд Азийн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг батлан гаргаснаас хойш зохион байгуулагдаж буй хоёрдахь удаагийн энэхүү хуралдаан нь “Сендайн хөтөлбөр”-ийн эхний хоёр жилийн хэрэгжилтэд дүгнэлт мониторинг хийх, цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон зөвлөмжийг гаргасан чухал арга хэмжээ болж байна” хэмээн онцлон дурдлаа.
Бага хуралд Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгаас хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, зөвлөмжийг боловсруулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” зэрэг бага хурлаас гарах бодлогын баримт бичгүүдэд тусгуулаад байна.
Хуралдааны үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийн талаар оролцогч талуудад танилцуулсан юм.

Мөн НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Лоретта Хибер Жирард “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020 үйл ажиллагааны төлөвлөгөө“ Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын төлөөлөгчид “Оролцогч талуудын мэдэгдэл“ баримт бичгүүдийн талаар тус тус танилцуулга хийлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах дээрх баримт бичгүүдийг баталснаар бүс нутгийн хөгжлийн томоохон хөтөлбөрүүдэд гамшгийн эрсдэлийг тооцож, бууруулах бодлогын олон арга замыг тодорхойлох боломж бүрдэх юм.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн хүрээ хөтөлбөр”-ийн тавдугаар зорилтын хэрэгжилтийг хангуулах, эрсдэлийн мэдээлэлд суурилсан хөрөнгө оруулалтыг дэмжих, гамшигт тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
