МАХН энэ оны хоёрдугаар сард II Их чуулганаа зохион байгуулж намын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрөө шинэчлэн баталсан билээ. Гэсэн хэдий ч Улсын Дээд шүүхийн зүгээс “Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг нь бүртгэхээс татгалзсан байдаг.
Тиймээс маргааш буюу долдугаар сарын 7-нд дахин ээлжит бус Их чуулган хийхээр болсон талаар өнөөдөр тус намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга, “Ээлжит бус Их чуулганд бүх сумаас, нийслэлийн дүүрэг хороо бүрээс төлөөлөгчид оролцоно. Чуулган зохион байгуулах Үндэсний хорооны гаргасан журмын дагуу намын анхан шатны байгууллагаас сонгогдсон нийтдээ 1044 төлөөлөгч МАХН-ын ээлжит бус их чуулганд оролцоно. МАХН-ын хоёрдугаар Их хурал энэ оны хоёрдугаар сард болсон. Харамсалтай нь Дээд шүүх тодорхой бус шалтгаанаар манай намын дүрмийн шинэчлэлт, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Бидэнд хэлж байгаа шалтгаан нь тус чуулганыг хийсэн гэдэг нь тодорхойгүй, батлагдахгүй байна гэдэг үндэслэл шалтгааныг хэлсэн учраас бид дахин ээлжит бус их чуулганаа хийх гэж байна. Энэ удаагийн ээлжит бус Их чуулганаар 2011 онд батлагдсан намынхаа дүрэмд тодорхой өөрчлөлтүүдийг тусгаж өгнө. Мөн 2011 онд батлагдсан мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг цаг үетэйгээ уялдуулж шинэчлэхээс гадна дотоод зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэнэ” гэх мэдээллийг өглөө.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, “2011 онд батлагдсан манай намын дүрэм мөн оны Онц их хурлын бүх шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэдгийг Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн байгаа. Гадуур яригдаад байгаа шиг МАХН-ын сонгуульд оролцох бүрэн эрхийг нь хасаагүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Хэн ч хасах эрхгүй. Улстөрийн намын тухай хуульд намын дотоод буюу зохион байгуулалттай холбоотой асуудалд шүүх оролцохгүй зөвхөн тухайн намын дотоод хяналтын байгууллага шийдвэрлэдэг дүрэмтэй. 2011 оны намын дүрмийнхээ дагуу өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатар нэр дэвшсэн. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Их хурлаар хэлэлцэж намын шинэ дүрэмдээ намынхаа эсрэг ажиллавал намаасаа хассанд тооцох тухай заалтыг оруулж өгсөн. 2011 оны баталсан намын дүрэмд ямар ч тохиолдолд гишүүнээ хасах заалт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гишүүн намаасаа урваж, сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан ч бид хөөх эрхгүй учир хуучин дүрмээрээ өнөөг хүртэл явж ирсэн” гэлээ.
Мөн тэрбээр ирэх аравдугаар сард болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших үү гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Нөхөн сонгуульд намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг Бага чуулганаар шийднэ. 2012 оны УИХ-ын сонгуульд намайг боловсролгүй гэдэг шалтгаанаар оролцуулаагүй учир өнгөрсөн хугацаанд би боловсролоо дээшлүүлэх тал дээр ажиллалаа. Мөн 2017 онд намайг хүмүүжилгүй гэдэг шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй. Сүүлийн нэг жил намын нөхөд маань ард түмэн намайг хүмүүжүүлж байгаа. 10 дугаар сард болох нөхөн сонгуулиар ямар шалтгаан хэлэхийг нь хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тоглоом тоотой нь дээр.
Бага чуулган намайг, эсвэл МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын Хэнтий дэх намын Ононбаяр, Жаргал нарын хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг одоогоор хэлж чадахгүй байна. Хэдийгээр би МАХН-ын дарга ч гэсэн Бага чуулганы олонхиор шийдвэр гарах учраас хэлж чадахгүй байна. Миний хэлж чадах зүйл гэвэл, нөхөн сонгуульд МАХН туйлын идэвхтэй, хариуцлагатай орно. Яагаад гэвэл, сонгуульд ялсан МАН, АН хоёр ард түмэнд амласнаа хэрэгжүүлэхгүй, төлөвлөснөө хийхгүй байна. Мөн хээл хахуультай тэмцэх сонирхолгүй, хууль шүүхийн байгууллагыг ашиглаж байна.
Энэ бүхнийг засахын тулд МАХН Хэнтийн сонгогчидтойгоо хамтарч ажиллана. Шударга, эрүүл саруул төрийн тогтолцоог бүрдүүлэх, МАНАН-гийн тогтоосон хууль бус дэглэмийг сулруулахын тулд МАХН-аас сонгогдох шинэ гишүүн ажиллана. Ганц дайчин ганцаардахгүй гэдэгчлэн МАХН-ын ганц гишүүн Шинэ Дээд Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь зүйн хэрэг” гэх хариултыг өглөө.
Х.Онон

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
