Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд өмнө нь Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд талбай буюу “Унагатай хөшөө”-тэй ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байна.
Өнөөдөр хотын дарга Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дүгээр хорооны 24/5 болон 34 дүгээр байрны дунд иргэн Б.Ганбаатарын эзэмшиж байсан контор үйлчилгээний зориулалт бүхий 650м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу хүчингүй болголоо. Энэхүү 24/5 болон 34 дүгээр байрны СӨХ үүд хүүхдийн тоглоомын талбай, саравч барихаар зураг төсөл боловсруулсан, тохижуулахаар төлөвлөсөн боловч уг тохижилтыг хийх талбай байхгүйгээс үүдэн тухайн байрны оршин суугчид олон жил хүүхдийн тоглоомын талбай, ахмадын амрах саравчгүй, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжгүй өдий хүрчээ.
Харин хотын даргын энэхүү захирамж гарснаар тухайн байрны оршин суугчид спорт, чийрэгжүүлэлтийн болон ахмадын амрах саравчтай, бүрэн тохижилт бүхий амралтын талбайтай болж, ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж байгаа юм.
Энэ захирамж гарсантай холбогдуулан хотын дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамжийн хавсралтын “116” дахь хэсэг, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн G/451 дүгээр захирамжийн хавсралтын “46” дахь хэсгийг тус тус хүчингүй болголоо.
Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэхээ мэдэгдсэн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
