МҮБХ-ныхон наадмын өмнөхөн маш чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, жилийн жилд начны найраа, допингийн асуудал сөхөгддөг. Үүнийг цэгцлэх зорилгоор допингийн шинжилгээг хоёрын даваанаас эхлэн авдаг болгосноо энэхүү албан бичгээр мэдэгдсэн байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “…Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна” гэж заажээ. Энэ нь тав давсан бөхөөс шинжилгээ авдаг буюу начны найраа хийх, зориудаар хэн нэгэн бөхөд унаж өгөн бизнес хийх гол шалтгаан болж байна гэж МҮБХ-ныхон албан бичигтээ дурджээ.
Тодруулбал, одоогийн байдлаар тавын даваанд давсан бөхөөс допингийн шинжилгээ авч байгаа нь бөхчүүд допинг хэрэглэж, дөрвийн даваа хүртэл өрсөлдөгчөө нэмэлт бэлдмэлийн тусламжаар давчихаад тавын даваанд начны найраа хийж хэн нэгэн бөхөд унаж өгдөг хачин жишиг тогтлоо. Нэг үгээр хэлбэл, өдийг хүртэл найраа хийж, мөнгө олох том хэрэгсэл байсан гэж МҮБХ-ныхон үзжээ.
МҮБХ-ны гаргасан албан бичигт “МҮБХ-ны хууль бусаар тэргүүлэгч гэж зарлаж, бөхчүүдийн барилдах эрхэнд хууль бусаар халдаж, өрсөлдөгч бөхөө шударга бус өрсөлдөөнөөр зайлуулах санаа зорилго агуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол допинг хэрэглэж, хоёр, гурав, дөрөв тавын даваанд зориудаар унаж өгөх бизнес буюу найраа хийж олон зуун саяар нь халаасладаг дархан аварга Ө, улсын гарьд Р, улсын заан М, улсын заан Д гэх мэтийн бөхчүүдийг өөгшүүлж, Үндэсний Их Баяр Наадмыг жил бүр будлиантуулж, наадамчин олны өмнө барилдаан биш жүжиг тоглох, наймаа хийж, хууль бусаар хөрөнгөжих гол шалтгаан болж байна.
Хамгийн сүүлд 2017 оны улсын баяр наадмын 5-ын даваанд Хэнтий аймгийн бөх, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан О нь телевизийн камер, наадамчин олны өмнө 3 хуруу /гурван зуун сая төгрөг/гарган найраа буюу зориудаар унаж өгөх бизнес хийсэн увайгүй үйлдэл гаргасан бөгөөд МҮБХ-ноос түүнийг цолыг хураалгахаар МУ-ын ерөнхийлөгчид хандаад байна” гэжээ.
Тиймээс МҮБХ-ныхон энэхүү начны найраа, допингийн бизнесийг зогсоохын тулд, мөн 20 гаруй жил допингийн бизнесийг цэцэглүүлж, хэн дуртайгаа допингт холбодог хүмүүсээс салахын тулд хоёрын даваанаас эхэлж, допингийн шинжилгээг авдаг болгох шийдвэр гаргасан гэлээ.
Ер нь дэлхий нийтээрээ шударга өрсөлдөөн, шударга тэмцээнийг ихэд дээдэлж байгаа. Тийм ч учраас тэмцээн эхлэхийн өмнө допингийн шинжилгээг аваад тэр дор нь хариуг нь гаргаж тамирчдад танилцуулдаг болохоос биш манайх шиг найраа хуудуу нь бүгд хийгдэж дууссаны дараа допингийн шинжилгээ гэх жүжиг тавьдаггүй. Тэгээд шинжилгээнийхээ хариуг хариуг найм, есөн сарын дараа гаргаж ирээд үнэн худал нь мэдэгдэхгүй бөхчүүдээ дарамталж, шантаажилж суудаг нэг ч улс байхгүй гэж МҮБХ-ныхон үзсээр иржээ.
Ингээд уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
