Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль хүртсэн эрхмүүдэд шагнал гардуулсан. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт Төрийн дээд одон медаль хүртсэн албан хаагчдыг илч дулаан, цахилгаан, эрчим хүч түгээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан” /Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржаа/-г, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар нэг, “Алтан гадан одон”-оор зургаа, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор дөрвөн хүнийг шагнаж, энгэрийг нь мялаалаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шагнал авсан хамт олон болон нийт салбарын ажилчиддаа хандан Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УХ/326 тоот захирамжаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд шудрага ёс, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө чин шудрагаар хөдөлмөрлөсөн гавьяа зүтгэлийг үнэлж, Засгийн газраас уг шагналаар шагнаж байгаагааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тододгож цом, гэрчилгээ, мөнгөн шагналыг тус тус яамны аппарадын хамт олны дунд ёслол төгөлдөр гардуулсан болно.
Эрчим хүчний яаманд шагналын хур буусан энэ өдөр Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” шагналаар ТЗУГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Х.Отгонбат, Монголын Залуучуудын Холбооны шагнал “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр ТБХЗГ-ын мэргэжилтэн С.Ариунболд, 55 насны ойн хүндэтгэлд ТЗУГ-ын үйлчлэгч Т.Дунгаамаа, 50 насны ойн хүндэтгэлд БТГ-ын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа, БТГ-ын ХОҮХ-ийн мэргэжилтэн Б.Энхтуул нар тус тус шагнагдлаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
