Намсрайжавын Батсуурьт “Улсын аварга” цол олголоо

2018 оны 07-р сарын 12 өдөр, 22 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_9923

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьт “Улсын аварга” цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны үнэмлэхийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад дурсгалын зүйлс гардуулж, баяр хүргэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх