Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж айрагдсан морьдын шагналыг гардуулав. Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 201 азарга бүртгүүлснээс 153 азарга 22 км-т уралдлаа. Үүнээс Төв аймгийн Угтаал сумын харьяат, сумын алдарт уяач Б.Баттөрийн хүрэн азарга өнгөллөө. Айргийн тавд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын алдарт уяач Н.Атарбаярын зээрд, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хүрэн азарга айргийн тавд багтлаа.

Их насны морьдын уралдаанд 384 их нас бүртгүүлсэнээс 339 их нас 24 км-д уралдлаа. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ш.Мөнгөншагайн зээрд, Төв аймгийн Батсүмбэр сумын Б.Саянсанаагийн хээр, Дундговь аймгийн Хулд сумын МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан, Завхан аймгийн Дөрвөлжин сумын МУ-ын Манлай уяач Д.Баяраагийн хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Макс групп, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн айргийн тавд орж ирлээ.

Хурдан соёолонгийн уралдаанд 281 соёолон бүртгүүлсэнээс 197 соёолон 22 км-д хурдалжээ. Соёолонгийн уралдааны түрүүг Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билгүүдэйн Хонгор халзан үрээ авчээ. Айргийн тавд Завхан аймгийн Завхан мандал сумын Ц.Мөнххуягийн цавьдар үрээ, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хээр, Ховд аймгийн Мянгат сумын З.Мэндсайханы хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Г.Хадхүүгийн хар хурдан соёолонгийн уралдаанд айргийн тавд оржээ.

Хязаалан насны уралдаанд 346 хязаалан бүртгүүлсэнээс 236 хязаалан 17 км-д уралдаж Дорнод аймгийн Чойбалсан сумын Х.Болорчулууны хүрэн хязаалан түрүүлжээ. Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын МУ-ын Тод манлай уяач Д.Хишигжаргалын бэлэвсэн зээрд оржээ. Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын З.Шижирбатын бор халзан, Төв аймгийн баян сумын Б.Нямжавын халтар айргийн тавд орлоо.

Шүдлэн насны морьдын уралдаанд 308 шүдлэн бүртгүүлсэнээс 201 шүдлэн 14 км-д уралдлаа. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайгийн бор шүдлэн улсын их баяр наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Увс аймгийн Зүүнговь сумын “Ундарга Увс” ХХК-ны Б.Норовсамбуугийн Халиун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын С.Гантөмөрийн хонгор, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Д.Очирсүрэнгийн хул айргийн тавд орж ирлээ.

Дааганы уралдаанд 261 даага бүртгүүлснээс 112 даага 11 км-д уралдлаа. Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн хүрэн даага Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүүг авчээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн хүрэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын П.Батбаярын хээр, Ховд аймгийн Мянгад сумын Б.Энхбаярын халтар, Увс аймгийн Зүүнговь сумын Б.Норовсамбуугийн хүрэн халзан даага айргийн тавд оржээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
