Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2018 оны 07 дугаар сарын 11-12 нь буюу Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нийслэлийн ногоон бүсэд ажиллалаа.
Ингэхдээ баяр, ёслол, амралт, зугаалгын үеэр найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхнээрээ ихээр очиж амарч зугаалдаг СБД-ийн 19-20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуурай мухар, Баянбулаг, Гоодойн ам, Шарга морьт, Майхан толгой, Хандгайт, Санзай, Бэлх, Сэлх чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан ба энэ үеэр ямар нэг хэрэг, зөрчил гараагүй иргэд амар тайван наадаж байна.
Явган эргүүлийн үүргийг эргүүлийн офицер болон, олон нийтийн цагдаа нарын хамтарсан алба хаагч гүйцэтгэсэн ба дээрх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 96 байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж санамж сэрэмжлүүлэг тараах,
Дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбадаржаагийн гүүрэн доор ёслолын буудлага буудах үйл ажиллагаанд хяналт тавин гал түймэр, болзошгүй гэнэтийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх,
Ахуйн болон автомашины хулгайгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас бэлтгэн хүргүүлсэн 3 төрлийн 400 ширхэг сурталчилгааны материалуудыг хариуцсан 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн худалдаа үйлчилгээний цэгүүд болон хүн олноор цуглардаг газруудаар байршуулах,
Насанд хүрээгүй иргэдийг гэмт халдлага, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж 124 иргэнд сургалт, сурталчилгаа явуулах зэргээр үүрэг гүйцэтгэж байна.
Хариуцсан 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 96 байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг шалгахад зөрчил дутагдал илрээгүй ба дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор харуул хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулж, сонор сэрэмжтэй, хариуцлагатай ажиллах талаар шаардлага боловсруулан хүргүүллээ.
Энэ хугацаанд нийт 63 иргэнд ухуулга яриа хийж, биеэ авч явах чадваргүй 2 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 7 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн самбарыг шинэчлэх талаар зөвлөсний гадна, гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй этгээд, архинд донтох өвчтэй, орон гэргүй, тэнэмэл амьдралтай, сэтгэцийн эмгэгтэй болон хорихоос суллагдсан, захиргааны хяналтад авагдсан этгээдүүдийг бүртгэл хяналтанд бүрэн авч ажиллаж баяр наадмын үеэр гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар баталгаа гаргуулан авч хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан. Дээрх алба хаагчид явган эргүүлийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. 



Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
