Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

2018 оны 07-р сарын 17 өдөр, 17 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsetserleg dorno05

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж буй хоёр настнуудыг 2017 оноос онлайнаар бүртгэж эхэлсэн. Тэгвэл энэ оны бүртгэл долоодугаар сарын 25-ны лхагва гарагт  эхлэх аж. Бүртгүүлэхдээ http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар орж, хүүхдийнхээ   регистрийн дугаарыг хийснээр аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах талаар мэдээлэл гарна. Дараа нь эцэг эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж. Бүртгэл наймдугаар сарын 23-ыг хүртэл  үргэлжилнэ.

Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд анги дэвшин орох хүүхдүүдийг цахимаар бус харьяа цэцэрлэг дээр наймдугаар сарын 20-ноос хойш  бүртгэх юм байна.

http://ulaanbaatar.mn/FileManager/userfiles/tsetserlegiinburtgel2.jpg

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх