Нийслэлд хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто замын зорчих хэсэг эвдэрч, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн замын нөхцөл байдал, хийгдэж байгаа засварын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ажлын хэсэг гаран ажиллаж байна.
Монелийн уулзвар орчмын 330 метр чулуун замд үерийн усны улмаас цөмрөлт үүссэн.
Энэ талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ авто замын хэсэгт “Агбо” ХХК зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн үерийн ус чулуун замруу урсаж замд ачаалал өгснөөс үүдэн цөмөрсөн. БЗД-ын зүүн амнаас орж ирдэг далангийн том суваг энэ доогуур явж байгаа. Гэвч иргэд, аж ахуй нэгжийн буруутай үйл ажиллагаа, зөвшөөрөлгүй барьсан байшин барилгаас үүдэн үерийн ус зам руу орсон. Бид мэргэжлийн хяналтын байгууллага, газрын албатай хамтран тухайн албан байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэлээ.
Нийслэл хотод үер усны улмаас 3 замд эвдрэл, гэмтэл үүсчээ. Гарсан эвдрэлийг засах, цэвэрлэх ажлуудыг нийслэлийн Авто зам хөгжлийн газар, Тохижилт үйлчилгээний компани зэрэг холбогдох газруудтай хамтран 24 цагаар 16 баг гарган ажиллаж байгаа юм.
Мөн БЗД-ийн 27, 21-р хороодын нутаг дэвсгэр гадна тойруугийн 3 дугаар хэсгийн авто замын зарим хэсэгт үерийн улмаас ихээхэн хэмжээний гэмтэл учирчээ. Энэ замд үерийн ус зайлуулах далан суваг хийгдсэн ч ус зайлуулах далангийн нийлэх хэсэг, байгалийн ус урсах жалгыг иргэд, аж ахуй нэгж зөвшөөрөлгүй шороогоор дүүргэж, дагтаршуулж барилга байшин барьжээ. Энэ хэсэгт 50 гаруй иргэн аж ахуй нэгж байгаа юм. Газрын албаны ямар нэг зөвшөөрөлгүй буусан эдгээр айл, аж ахуй нэгжээс үүдэн 2011 онд ашиглалтад орсон замын 450 метр орчим газарт зам эвдэрчээ. Үерийн улмаас хуримтлагдсан шороо, лаг шаврыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд болон, зам засвар арчлалтын компанитай хамтран цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байгаа юм талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.
Иргэд зөвшөөрөлгүйгээр үерийн далан сувгийн орчимд хашаа хатган, обьект барьж үерийн гольдрил өөрчлөгдөж зам руу орж байна. Тиймээс иргэд ухамсартай байж далан сувгийн орчим буухгүй байх, зөвшөөрөлгүй газар ухах, булах, далан суваг бөглөж барилга байшин барихгүй байхыг нийслэлийн Авто замын газраас зөвлөж байна. Мөн үерийн улмаас ашиглалтад ороод удаагүй замууд эвдэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд 5-10 жилийн насжилттай авто замуудад эвдрэл гарсан. Шинээр тавигдсан замуудад ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй байна .

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
