Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түргэн шуурхай авч байна

2018 оны 07-р сарын 20 өдөр, 23 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37598009_2095253933880267_4191480308110983168_n

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах , дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан,  ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар хороодын нутаг дэвсгэрээр явж болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, шаардлагатай газруудад мэргэжлийн ангиудыг ажиллуулж, яаралтай арга хэмжээг авч байна.

Түүнчлэн ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орж буй усархаг, аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан ажиллаж байгаа юм. Иймд иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гэнэтийн осол, аюулаас болгоомжлохыг дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх