Урт хар гэзэгтэй, хорь орчим насны охин толины өмнө уйлан үсээ хайчилна. Амьдрах гэж тэмцэж буй гэнэн охинд шинэхэн ажлын захирал тэргүүтэй хүмүүс, амьдрал дэндүү хатуу хандах тул тэрбээр эрэгтэй хүн болж ажиллаж, амьдрахаар шийдсэн нь энэ аж. Ингээд баргийн хөвгүүдийн хийхээс төвөгшөөдөг ажлыг ажралгүй хийх охины шийдвэр буруу байсангүй. Ийм ажил хийж явсаар түүний “ачаа” хөнгөрч, улмаар гал халуун хайр дурлалтай учрах болно. Энэ бол “Эрэгтэй охин” хэмээх содон нэртэй, сонирхолтой кинонд өрнөх үйл явдал. Уг киноны нээлт өчигдөр /2018.7.20/ болсон юм. Киноны туршид үзэгчид инээлдэж бас түгшиж байгаа нь харцнаас нь мэдрэгдэж байлаа. “Эрэгтэй охин” киногоор бүсгүй хүнд нийгмээс ирж буй дарамт, бидний дунд байдаг ч тэр бүр ойшоодоггүй нэгэн зураглалыг ил гаргасан мэт санагдав. Эрэгтэй байх нь бүсгүй хүн байхаас харьцангуй амар гэж үү. Эмэгтэй хүнд амьдрал, нийгэм яагаад ийм хүнд ачаа үүрүүлэх болов. Нээлтийн үеэр уг киноны ерөнхий найруулагч болон гол дүрийн жүжигчний сэтгэгдлийг сонслоо.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭГТЭЙ ХҮН ШИГ АМЬДРАХААС ӨӨР АРГАГҮЙД ХҮРГЭЖ БАЙНА

“Эрэгтэй охин” киноны ерөнхий найруулагч А.Алтанхундага
-Кино нэрнээсээ эхлээд сонирхолтой байгаа байх. Киногоор эмэгтэйчүүд, охидыг нийгэм эрэгтэй хүн шиг амьдрахаас өөр аргагүйд хүргэж байгааг харуулахыг зорьсон. Нийгэмд хүчирхийлэл их байна, эмэгтэйчүүдийг хайрлахгүй байна. Энэ байдлыг харуулсан.
АНХ УДАА КИНОНД ГОЛ ДҮР БҮТЭЭЖ БАЙНА

“Эрэгтэй охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Хулан
-СУИС-ийг энэ хавар төгссөн, залуу жүжигчин миний хувьд “Эрэгтэй охин” кинонд гол дүр бүтээсэн нь их том завшаан бас туршлага боллоо. Анх удаа кинонд гол дүр бүтээж байна. Зураг авалтын туршид маш их хичээл зүтгэл гаргасан. Эрэгтэй хүн болохын тулд дуу хоолой, алхалт зэрэг дээр түлхүү ажилласан.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
