Орос улсад хит болж буй ”Занга” УСК энэ сарын 27-нд бүх кино театрын дэлгэцнээ…

2018 оны 07-р сарын 23 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56a330a2c3bb6d11a4a9e168449bdd44

Тэнгэрийн модун ТББ”-ын тэргүүн Г.Батхүү Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах зорилгын дор ОХУ-д тэргүүлэгч “М55” кино фильмтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээний хүрээнд Орос улсад хит болж буй “Занга” УСК-ны хоёрдугаар ангийг Орос Монголын уран бүтээлчид хамтран хийхээр болсон байна. Уг кино бүтээлийн зураг авалтыг Монголд хийхээр болжээ. Тэгвэл Орос үзэгчдийг байлдан дагуулж буй “Занга” УСК  энэ сарын 27-ны өдөр Монголын бүх кино театруудын дэлгэцнээ гарахад бэлэн боллоо. Тус киног мэргэжлийн дуу оруулалттайгаар титр уншилгүй үзэх боломжтойгоороо онцлог юм.

“Тэнгэрийн модун ТББ”-ын тэргүүн Г.Батхүү Казакстан улсын “Рекитр-2” кино нээлтийг Монголд амжилттай хийсэн билээ. Үүний үр дүнд Монголын кино урлаг Казакстаны үзэгчдэд хүрэх боломжтой болсон бол энэ удаагийн гэрээний үр дүнд Орос Монгол хоёр улсын кино урлаг жүжигчид солилцох, контент солилцох, хамтын уран бүтээл хийх боломж нээлттэй болж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх