Анх ухаангүй хүргэгдэж ирээд амь тавьчих шахан эмч нарыг сандаргаж байсан эмгэний цагийн тариаг хийхээр өрөөнд нь орлоо. Энэ үед тэр сар гаран эмнэлэгт хэвтэхдээ өрөөнд нь ирэх шинэ өвчтөн болгонд уншиж өгдөг хүүгээсээ ирсэн гэх өнөөх ганц захиагаа уншиж өгч байлаа.
Өөрт нь хүртэл уншиж өгсөн энэ захиаг олон удаа сонссон сувилагч тариагаа тарингаа “Ээж ээ хүү нь эндэх ажлаа дуусгаад удахгүй очих гэж байгаа болохоор тандаа зөндөө олон бэлэгтэй очно оо. Намайг очиход заавал онгоцны буудал дээр тосч аваарай. За баяартай. Хорвоо дээр ганц хүү чинь” гэх захианы сүүлийн өгүүлбэрүүдийг эмгэнтэй зэрэгцэн бусдад үл сонстохоор цээжээр амандаа уншиж байлаа.
Хүү нь Солонгост ажиллаж байгаа гэх намхан, туранхай, бор эмгэнийг нэг ч хүн эргэж ирээгүйн дээр эмнэлгийн өдрийн хоолны цаг болсныг түүнийг аяга, халбагаа бариад коридорт хамгийн түрүүнд гарч хүлээдэгээр нь мэдэж болно.
Эмгэний бие өдөр ирэх тусам муудаж шинэ ирсэн өвчтөний дэргэд хүрч очин захиагаа уншиж өгдөг байснаа больж, дэргэдээ дуудаж суулган уншиж өгдөг болов. Дэргэдээ суулгаад ч өөрөө захиагаа уншиж өгөх тэнхэлгүй болчихоод байхдаа хүнээр уншуулна.
“Миний хүү ээждээ удахгүй ирнэ ээ. Солонгосоос ирээд намайг энэ эмнэлгээс гаргана. Миний хүү дунд зэргийн нуруутай, цагаан царайтай, нүдээрээ инээсэн сайхан залуу бий” гэж цаг үргэлж хүүгийнхээ тухай ярих өвчтөнийх нь бие сувилагчийн нүдэн дээр муудах тусам цагийн тариагаа хийж, хүүгээ хүлээсэн яриаг нь сонсохоос сэтгэл эмтэрч, халшрах болов.
“Өнөөдрөөс хэтрэхгүй байх. Жижүүрийн эмчид хэлчихсэн байгаа болохоор анхааралтай байгаарай” гэх эмчийн үгийг сонссон сувилагч хүүгээ хүлээсэн хөөрхий эмгэнийг өрөвдөхдөө сэтгэл амар хорвоог орхиг дээ гэж бодон нэгийг сэдлээ.
“Сайн байна уу ээж минь. Хүү нь эндэх ажлаа дуусгалаа. Маргаашийн онгоцоор тандаа очно. Маргааш тандаа яваад оччих хэдий ч захиа бичмээр санагдаад бичиж сууна. Захианаасаа өмнө би өөрөө түрүүлээд оччих байх. Очсон хойноо харин хоёулаа миний энэ захиаг хамт сууж байгаад уншинаа. Та харин надад амралтын өдөр болгон хийж өгдөг банштай цайгаа хийж өгөөрэй. Цагаан будаа, халуун ногоо идсээр байгаад таныхаа гарын хоолны амтыг мартах шахсан байна. Хүү нь очоод умгар бор гэрээ байшин болгож, хоёулаа хашаандаа жимсний мод таринаа. Солонгост ажлаасаа сурсан зүйлээрээ Монголдоо очоод амьдралаа залгуулж сайхан амьдарна аа хоёулаа. Явахад үнсээгүй үлдээсэн зүүн хацрыг минь үнсэхдээ бэлдээд байж байгаарай. Баяртай” гэж өвчтөнийхөө ярьсан яриануудаас сэдэвлэж өөрөө зохиож бичсэн захиагаа сувилагч хагас ухаантай шахуу эмгэнд уншиж өглөө.
Сувилагчийн уншсан захиаг сонсож байсан өрөөний өвчтөнгүүд харуусахдаа амьсгалахаас өөр чимээ үл гаргана. Шөнийн харанхуйд эмгэний орон дээр тусах коридорын гэрэлд арьс нь үрчлээтэж, моониг болсон эмгэний хуруунууд тод харагдана. Сувилагчийн гараас туниа муутай, хөрсөн тэр гар атгаж аваад “Охин минь чамд баярлалаа. Яасан сайхан сэтгэлтэй охин юм. Бурхан чамайг ивээж яваг. Миний хүүд энэ захиаг өгөөрэй” гэж сөөнгө хоолойгоор арай ядан хэлээд хүүгийнх нь бичсэн гэх үнгэгдэж, үрчийсэн ганц захиаг гарт нь атгуулаад эмгэний гар сулран орон дээр унаж, амьсгаа нь тасрав.
Хэд хоногийн дараа эмгэний нэр дээр захиа иржээ. Захианд ” Сайн уу ээж минь. Хүү нь уншиж, бичиж сурсан. Анхныхаа захиаг тандаа бичиж байна. Баяртай мэдээ дуулгах гээд байж ядаж байна. Хүү нь өршөөлөөр суллагдах болсон. Уг нь тандаа гэнэтийн бэлэг барья гэж бодсон боловч хорооны ажилтнаас бие чинь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай сонсоод санаа зовохдоо энэ захиаг бичиж сууна. Хүү нь ухаангүй аашнаасаа болоод аавынд хоригдохдоо олон зүйлийг ухаарч ойлголоо. Бичиг үсэг сурч, өрлөгчний мэргэжилтэй ч болсон. Удахгүй эрх чөлөөтэй болоод таныгаа эмнэлгээс гаргаж аваад, ажил төрөл хийж, хоёулаа хамтдаа сайхан амьдарна аа. Ээждээ хайртай хүү нь” гэж бичсэнийг уншаад сувилагч эмгэний атгуулсан захианы учрыг сая л ойлгож, үхтэл үр харам гэж ял эдэлж суусан хүүгийнхээ тухай муугаар биш сайнаар зөгнөн өөртөө захиа бичиж, бусдад хүүгээ магтан ярьж байсныг нь бодон цагаан халатных нь энгэр хоёр гурван нулимсан дусалд норлоо.
Жаахан л хүлээсэн бол…

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
