Беларусь Улстай мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо

2018 оны 07-р сарын 24 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0637

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2018.07.18-07.19) Беларусь Улсын Минск хотноо боллоо.

 Хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд Монголын талаас ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм. Харилцан ойлголцол бүхий ажил хэрэгч байдалтай өрнөсөн хуралдааны эхэнд 2016 оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо болсон Ажлын хэсгийн анхдугаар хуралдааны Протоколын биелэлтийг дүгнэсэн. Ийнхүү хоёр жилийн хугацаанд хоёр орны хөдөө аж ахуйн салбарт багагүй ахиц гарсан учраас энэ удаагийн хоёрдугаар хуралдаанаар мал аж ахуйн салбарт өргөн хүрээтэй хамтран ажиллахаар болж, Протоколд гарын үсэг зурлаа. Тодруулбал,

Беларусийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг санхүүгийн тааламжтай нөхцөлөөр буюу хүү бага, хугацаа урт, хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэх замаар Монгол Улсад фермерийг хөгжүүлэх, сүүний үйлдвэрлэлийн кластер байгуулах зэрэг Засгийн газрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцлоо.

 Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинээр эмхлэн байгуулж, 21 аймгийн 330 суманд салбартай болж байгаатай холбогдуулан тус улсад боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тал дээр хамтарч ажиллах юм. Түүнчлэн Монгол Улсад хоёр орны хамтарсан сахарын үйлдвэр байгуулах, чихрийн манжингийн тариалан эрхлэх боломжийг судлан, туршлага солилцоно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх