Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж, харилцан туршлага судалж, олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг. Үүний нэг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас сүүлийн 10 гаруй жил харилцаат хотуудтай хамтран зохион байгуулж байгаа “Сурагч солилцооны хөтөлбөр” юм. Энэ жилийн ээлжит хөтөлбөр нь долоодугаар сарын 23-30-ны хооронд зохион байгуулагдана.
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг багш, сурагчдын таөлөөллийг хүлээн авч уулзлаа.
БНХАУ-ын Хөх хотоос 13, БНСУ-ын Намянжү хотоос 16, Тайландын Вант Улсын Бангкок хотоос 13, нийт 42 төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байгаа юм.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Энэ жил 3 улсын 3 хотын нийт 42 төлөөлөгчийн нэг хугацаанд хүлээн авч, томоохон арга арга хэмжээ зохион байгуулж байгаа нь Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байгааг дурдахад таатай байна.
Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл, ёс заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн.
Улаанбаатар хотын хүүхдүүд мөн наймдугаар сарын дундуур Эрхүү, Хөх хот, 11 дүгээр сард Намянжү, ирэх оны нэгдүгээр сард Бангкок руу зочлон очно. Явсан хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг” хэмээн онцлов.
Мөн Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
