Ганц айл өрхийн газар чөлөөлөлтөөс шалтгаалан зам барилгын ажил саатаад байна

2018 оны 07-р сарын 24 өдөр, 18 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37780326_454898884985841_8037088716646252544_n

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.

Зам барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан зам барилгын ажилд саад үүсээд байна.

Тус зам ашиглалтад орсноор Үйдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал эрс буурах ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар гэр хороолол дундуурх чулуун хучилтын ажил хийгдэж байна.

37727489_454898244985905_5275414235533279232_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх