Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа.
–Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж байна. Ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны нэг “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын бэлтгэл ажил ямар явцтай байна вэ?
Энэ онд Эрдэнэт үйлдвэр анхны зэсийн баяжмалаа гаргаж эхэлсний түүхт 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан бид оны эхнээс төгсгөл хүртэл бүтэн жилийн хугацаанд олон ажил, үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын тал хувь хэрэгжээд явж байна. Манай уурхайчид болон Эрдэнэтийн иргэд ч эдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож буйг тэмдэглэх хэрэгтэй. 40 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын нэг нь удахгүй болох төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам. Тус наадмыг “Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 195 тоот тогтоол, Орхон аймгийн ИТХТ-ийн 7 дугаар сарын 8-ны өдрийн 65 тоот тогтоолыг үндэслэн зохион байгуулна. Ер нь хурдан морьдын уралдаан хангай, төв, баруун, зүүн, урд бүсийн гэсэн 5 ангиллаар бүсчилж болдог. Харин энэ жилийн хувьд томоохон онцлогтой байгаа. Тодруулбал, манай хөрш Булган аймагт тус аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хамт болно. Зэргэлдээ аймгууд учраас хангайн болон төвийн бүсийн уралдаан Булган аймгийн Бугат сум буюу нэг сумын нутагт зэрэг болж буй нь онцлог юм. Тиймээс өдөр, цагийг нь зориуд давхцуулж зохион байгуулж байгаа. Даншиг наадмын зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах тухай Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг бэлтгэл хангах ажилдаа орсон. “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмыг өндөр хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж, ард түмэндээ сайхан наадам үзүүлэх зорилгоор морь, бөх, сур, шагайн харваа гэсэн төрлүүдээр наадам хийнэ. Мэдээж, голлох наадам нь төвийн бүсийн хурдан морьдын уралдаан гэж хэлж болно. Энэ удаа газар газрын алдар цуутай уяачдын их олон хурдан морь уралдах чиг хандлага байна. Тиймээс бид уг уралдааныг зохион байгуулалтын өндөр төвшинд явуулахаар төлөвлөгөөгөө гаргаад, хэрэгжүүлж байна.
–Даншиг наадамд хурдан морьд хэдэн насны ангиллаар уралдах вэ?
Хурдан морьдын уралдаан 9 насны ангиллаар болно. Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдааны зэрэгцээ эрлийз дээд, дунд, доод насны хурдан морьд уралдана. Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг эмх цэгцтэй, дэг журамтай явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгаас томилогдсон ажлын хэсгүүд, “Эрдэнэт хүлэг” морин спорт, уяачдын холбоо хамтран ажиллаж байна. Жилийн жилд хурдан морины уралдааны үеэр хурдан морь биш машины уралдаж буй мэт замбараагүй байдал их гардаг. Энэ байдлыг таслан зогсоох тал дээр бид онцгой анхаарч байгаа. Уралдааны үеэр хурдан морины замд зохион байгуулах комиссын нийт 8 машин л явна. Мөн 15 морьтой хүнээр хурдан морины гарааны зурхай руу туулгаж, хүргүүлнэ. Энэ мэтчилэн шинэлэг хэлбэрээр энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар зорьж байна.
-Хурдан морины бүртгэл хэзээ дуусах вэ?
Төвийн бүсийн аймгуудын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын хурдан морины уралдааны бүртгэлийг Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт ордны байранд 7 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд явуулна. Уралдаан 7 дугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд болно. Тиймээс бүртгэлийг өмнөх өдөр нь дуусгавар болгоно. Нэмж хэлэхэд, бид уг уралдааныг зохион байгуулахдаа уяачдаа эмх замбараатай, хариуцлагатай, сайхан нааддаг байхад сургах чиглэлийг баримталж байгаа. Мөн газар нутгийн хувьд их ойрхон бүсийн уралдаанууд давхцаж байгаа тул уяачид маань хоцрох, уралдааны дэг журмыг зөрчих, саад болох нөхцөл үүсгэж болзошгүй. Тиймээс шударга байх үүднээс нэг цагт, нэг өдөрт зэрэг явуулахаар тогтсон юм.
–Нэг өдөр олон морьд зэрэг уралдах учраас хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой байх?
Мэдээж, гол анхаарах асуудал энэ. Төр засгаас ч энэ талаар чиглэл өгч, унаач хүүхдүүдийн хамгаалах хэрэгслийн стандартыг баталсан. Энэ стандартыг хангасан эсэхэд хяналт тавьж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд уралдаанд оролцуулна. Мөн энэ жил хүүхэд тус бүрийг нэг зуун мянган төгрөгийн даатгалд хамруулна. Хэрэв гэмтэж, бэртэх тохиолдол гарвал даатгалын хэмжээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байна.
-Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажилладаг байгууллага, гадна дотны хичнээн зочдыг хүлээж авахаар төлөвлөж байна вэ?
“Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам бол Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 40 жилийн ойд зориулагдсан. Тэр утгаараа, үйлдвэртэй хамтран ажилладаг байгууллага, гадаад дотоодын компаниудын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр бид үйлдвэрийнхээ ажиллагсад, уурхайчдаа баярлуулж, “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадмыг зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ удаагийн даншиг наадам бол илүү өргөн хүрээнд ард түмний дунд хийж буй баяр юм. Тодруулж хэлбэл, бид уурхайчид, баялаг бүтээгчдээ төдийгүй нийт ард иргэдээ баярлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ эх орны хөгжил дэвшилд оруулж ирсэн бодит хувь нэмэр, үнэ цэнийг мэдрүүлж, бахархах сэтгэлийг төрүүлэх эрхэм зорилго дэвшүүлж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
