Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн оны гуравдугаар сард нээн, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан юм. Тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг, ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” /MKIT/ мэдээллийн технологийн сургалтын төв байгуулсан юм. 2017 оноос өнөөдрийг хүртэл тус төвд 2638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн байна. Сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1835 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 611 нь амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залуучуудыг ажлын байранд холбож өгчээ.
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллийн технологийн нарийн мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой, дүүргийнхээ залуучуудад зориулан сургалтын төвийг нээж, компьютерийн үндсэн хэрэглээний зургаан төрөлт хичээлийг өнөөдрөөс эхлэн явуулах аж. “MKIT” сургалтын төвийг жишиг болгон, тус сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлж ажиллах юм байна.
Энэхүү үйл ажиллагааны нээлтэд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ нар оролцов. Мэдээллийн технологийн сургалтад хамрагдаж, “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д элсэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Мөн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-д өнөөдрөөс эхлэн амьдрах ухаан, хувь хүний хөгжил болон түүхэн сэдэвт 100 номтой уншлагын танхим, шатар, даам, хөгжим сонирхогчдын клубүүд ажиллаж эхэлнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
