Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2018 оны 7 дугаар сарын 23-30-ны хооронд ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг аадар бороо орж, 26-28-ны өдрүүдэд зарим нутгаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, дараах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газруудад анхааруулж, зөвлөмж хүргүүлж байна. Үүнд,
- Энэ сарын 27-29-ний өдрүүдэд нийт нутгаар түр зуурын дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас хамгаалах арга хэмжээ яаралтай авч, сонор сэрэмжтэй байх
- Аймаг, нийслэл, орон нутгийн малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үер, усны болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх анхааруулга, зөвлөмж өгч, малчид, мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, тариалангийн талбайг хамгаалах арга хэмжээ зохион байгуулах
- Хур бороо, үерийн уснаас хамгаалах богино хугацааны тандалт, судалгаа явуулж, үерийн усны гольдролыг өөрчлөн, газар тариалангийн талбай, бэлчээрийг усжуулах арга хэмжээ авч, энэ ажилд орон нутгийн байгууллага, иргэдийг дайчлан ажиллах
- Ирэх 8 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр халах төлөвтэй байгаа тул мал аж ахуй, газар тариаланг усаар хангах ажлыг төлөвлөн зохион байгуулж, түр зуурын аадар бороо, үер усны аюул, эрсдэлийг тооцоолон, бэлэн байдлыг хангаж ажиллах
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
.jpg)

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
