Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өнөөдөр (2018.07.26) БНХАУ-ын Жөзян мужийн Лишуй хотын төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
БНХАУ-ны төлөөлөгчид манай улсад “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүнН.Оюундарь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай танилцаж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор хүрэлцэн ирсэн Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune тэргүүтэй хүмүүст талархал илэрхийлэв.
Тэрбээр мөн Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд Сэлэнгэ аймгийг Лишуй хоттой хамтын ажиллагаатай болгож, урлаг соёл болон гар урлал, ноолууран бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэсэн.
Лишуй хотын Соёлын даамал Zhang Fune “Лишуй хот нь шаазан ваар, сэлэм, чулуун сийлбэрээр улсдаа алдартай гээд урлаг соёл болон гар урлал, ноолууран бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаа тогтоож, тууштай хамтран ажиллах хүсэлтэй байна хэмээв.
Ийнхүү талууд хамтын ажиллагааны чиглэлээ тогтож, санал солилцсоноор уулзалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
