Эрдэнэтэд төвийн бүсийн хурд цуглалаа

2018 оны 07-р сарын 28 өдөр, 23 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a156d334141839220352457292414f31_L

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадам нар, хур тэгширсэн эдгээр өдөр Орхон аймагт болж байна. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. Нээлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэр, аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, “Эрдэнэт” үйлдвэрийн гадаадын түнш, зочид төлөөлөгчид оролцов.

“Эрдэнэт хурд-2018” даншиг наадамд есөн насны ажнай тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид цэц булаалдан, улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах алба, TV 5, “Сүлд” хамтран орон даяар шууд дамжуулж байгаа юм. Даншиг наадам маргааш өндөрлөнө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх