Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадамд үйлдвэрийн гадны түнш байгууллагуудын төлөөлөл оролцсон. “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид “Сэлэнгэ” амралтын баазад “Монголын нэг өдөр” урлагийн тоглолтоор бэлэг барьсан.
Тэд Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг, соёлыг харуулсан энэхүү тоглолтоор дамжуулан гадны зочид төлөөлөгчдөд эх орноо сурталчилав. “Монголын нэг өдөр” өдөрлөг бүхэлдээ алдарт зураач Марзан Шаравын Монголын нэг өдөр зурагт дүрсэлсэн нүүдэлчдийн амьдрал, аж төрөх бүхий л зан үйлийг бүгдийг нь багтаасан байлаа. Тус тоглолтыг “Уурхайчин” соёлын ордны уран сайхны удирдаач Д.Одончимэг найруулсан юм.
Энэ үеэр зочдын анхаарлыг хоёр зуун жилийн тэртээд өвөг дээдсийн маань амьдарч, аж төрч байсан монгол гэр татаж байлаа. Эсгий туурга, унь, хана, гэрийн доторх эд агуурс бүгдийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин айл хадгалж байжээ. Нүүдлийн ахуйн амьдралын том өв соёлыг харуулсан энэ гэрийг “Сэлэнгэ” амралтын баазын захирал И.Жаргалсайхан Өмнөговь аймгаас авчирсан байна. Өөр хаана ч байхгүй энэ ховор дурсгалт гэрийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д иж бүрнээр нь үлдээн хадгалахаар боллоо.
Түүхт ойдоо зориулан зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэрэмжит Төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт хурд-2018” даншиг наадам юм.
Тус наадмыг Монгол улсын Засгийн газар, Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажилладаг ОХУ, Канад, Хятад зэрэг орны 10 гаруй байгууллагын түншүүдтэйгээ баяраа тэмдэглэж, гадаад харилцаагаа өргөжүүлэн, ажил хэрэгч уулзалтыг ч зэрэгцүүлсэн юм.
Хүндтэй зочдын нэг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч захирал асан Борис Алексеевич Кутлин байлаа. Гадаадын зочдын дунд Монгол оронд анх удаа ирсэн нь ч цөөнгүй байв. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит наадам, гадны зочиддоо бэлэг барьсан “Монголын нэг өдөр” өдөрлөг тэдний сэтгэлийг хөдөлгөж, Монгол оронд айлчлан ирсэндээ баяртай байгаагаа компанийн удирдлагуудад хэлж байлаа.
У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
