Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж байгаатай холбоотойгоор МСНЭ-ээс хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
2018 оны 7 сарын 31-ний өдөр Улаанбаатар хот
Монгол Улсад сэтгүүл зүйн нийгмийн үүргийг бүдгэрүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг сурвалжилсны улмаас мөрдөн хавчих, эсхүл дарамт шахалтад оруулах, хүч далайлган зөрчлийн хуулиар торгох нь хэвийн үзэгдэл боллоо. Ажил үүргээ хэрэгжүүлж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг басамжилсан, сэтгүүлчдийн нэр хүнд, мэргэжлийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнууд удаа дараа гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж хумигдсаар байна. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, цаашилбал Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах үүднээс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчийн хувийн болон мэргэжлийн эрхэнд халдсан бусармаг үйлдэл бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж дараах мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. Хавдар судлалын үндэсний төвд болсон сурвалжлагын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр үүрэгт ажлаа хийгээд явж буй сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулж, зүй зохистой тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, UBS телевизийн зураглаачийн биед нь халдан танхайрч, тухайн газраас хөөн гаргаж, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг саатуулсан бөгөөд дараа нь зураглаачийг гүтгэж, нэр төрд нь халдаж хэвлэл мэдээллээр ёс зүйгүй мэдээллийг цацсанд МСНЭ харамсаж байна. Энэхүү зүй бус үйлдэлдээ Т.Гантөмөрийг зураглаач, сэтгүүлчдээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
2. Монгол-Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал Вейсил Акчайг өнгөрсөн баасан гаригт хулгайлсан гэх үйлдэл, үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж ажлаа хийснийх нь төлөө “Ийгл Ньюс” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн ажилтан халдаж, санаатайгаар цохиж танхайрсан үйлдэл гаргажээ. Сэтгүүлч үйл явдлыг газар дээрээс нь шуурхай сурвалжлан олон нийтэд хүргэх албан үүргээ гүйцэтгэж байхад нь халдсан хуулийн ажилтныг олж тогтоон зохих хуулийн хариуцлага хүлээлгэх, сэтгүүлч Б.Батцэцэгээс мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйлгуулах шаардлагыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж байна.
Дээрх зүй ёсны шаардлагуудыг биелүүлээгүй нөхцөлд МСНЭ нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу нэр бүхий албан тушаалтан, хуулийн байгууллагын ажилтнуудтай хуулийн дагуу хариуцлага тооцох дараагийн шат шатны арга хэмжээ авч ажиллах болно. Улмаар сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдэж байна.
Ардчилсан нийгмийн эрхэм үнэт зүйл болсон чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашиг, сэтгүүлчийн хууль ёсны үйл ажиллагааг хамгаалахын төлөө хамтдаа тэмцэж, нэгдэж ажиллахыг МСНЭ-ээс нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
