Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.08.01/ боллоо.
Тус хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны явц, шаардагдах хөрөнгийн асуудлыг танилцууллаа.
2018 оны 06 дугаар сарын сүүлч, 07 дугаар сард ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм.
Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан 07 дугаар сарын 19-ний өдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэсэн иж бүрэн гэр, ус тээвэрлэгч, бохир зөөвөрлөгч, дугуйт ачигч зэрэг автомашин, механизм, авто замын байгууламжийг сэргээн засварлахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтов.
Мөн Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн 29 байршилд 116 км урт авто зам, замын байгууламж усанд автаж, эвдэрснийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох яам, орон нутгийн удирдлагуудад өгч, шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо орох мэдээлэл ирүүлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч, цаашид гамшгийн эрсдэлийн бэлэн байдлыг бүх түвшинд хангах, ард иргэдийг даатгалд хамруулах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болголоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
