“Жи тайм”-ын М.Маратыг Интерполоор эрэн сурвалжилж байна

2018 оны 08-р сарын 06 өдөр, 11 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8b1ba4eb856608c4great

Улаанбаатар хот, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгийн нийт 38 мянга орчим иргэнээс 40.8 тэрбум төгрөг залилж, онц их хэмжээний хохирол учруулсан “Жи Тайм” ХХК-ийн захирал Казахстан Улсын иргэн Марат Маженовыг ЦЕГ-аас хүсэлт гарган, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ.

Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард батлан даалтад гаргасан ч хилийн хориг тавиагүй байхад хилээр оргон зугтааж одоог хүртэл ор сураггүй алга болсон учир ийнхүү олон улсад эрэн сурвалжилж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх