Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг байгууллагуудтай хамтран ил задгай холболтгүй, таггүй, цахилгааны аюул учруулж болзошгүй гэрлийн шонг цэгцлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, 1-20 дугаар хорооны авто зам дагуух гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг Гэрэлтүүлэг чимэглэл ХХК хариуцан, хотын захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан ажилладаг. Мөн дүүргийн орон сууцны болон гэр хорооллын гэрэлтүүлгийг Засаг даргын захирамжаар 3 бүс болгон ангилж, тус бүрийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажилладаг гэрээт байгууллагуудтай.
Эдгээр байгууллагууд асахгүй болсон гэрлийг засварлах, цахилгааны кабель шугам болон агаарын шугамандаа үзлэг шалгалт хийж, илэрсэн гэмтлийг арилгах, засвар үйлчилгээг хийж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дээрх байгууллагуудын ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, иргэд болон хороодоос цахилгааны гэмтлийн мэдээг хүлээн авч байна.
ГЭРЭЛТҮҮЛГИЙН ШОНГ БҮРЭН ТАГЖУУЛЖ, ИЛ ХОЛБОЛТТОЙ ЦАХИЛГААНЫ УТАСНУУДЫГ ДАЛДАЛЛАА
2018 оны 08-р сарын 06 өдөр, 12 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
