Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 92 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Мөн НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагчид болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтран завьт эргүүлийг Туул гол дагуу ажиллуулж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажиллаж байна.
Түүнчлэн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 21-р хорооны 1,8 км, СБД-ийн18 дугаар хорооны 1,4 км, ЧД-ийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, ХУД-ийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгаагуур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
