Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.08.07) Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Берт Хофмантай Олон улсын вальютын сангийн дүгнэлт гарч буй онцлог цаг үед уулзаж байгааг онцлоод Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч, Монгол Улсын эдийн засаг нааштай үзүүлэлтэй болж байгаад сэтгэл хангалуун байна гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,6 хувьтай байсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар уйгагүй ажилласны үр дүнд 1,6 хувь буюу нэмэх үзүүлэлттэй боллоо. Вальютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж, ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж байна. Мөн УИХ-ын 2018 хаврын ээлжит чуулганаар Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Улсын бүртгэлийн багц хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухайхуулийг баталлаа. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль батлагдсанаар банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах нөхцөл бүрдсэн. Намрын чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай болон Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Ирэх оны төсвийг өөдрөгөөр харж байгаа. Нэг ихнаяд төгрөгийн алдагдалтай байсан төсөв одоо ямар ч алдагдалгүй байх нөхцлийг бүрдүүлж чадсан” хэмээн тэмдэглэв.
Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон УИХ-аас батлан гаргасан бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулсанд УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд “Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой. Нөгөө талаар хувийн хэвшлийн оролцоо өндөр байсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүллээ” хэмээн онцоллоо.
Тэрээр олон улсын эдийн засаг тэр дундаа хоёр хөршийн эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх магадлалтай тул аливаа эрсдэлийг тооцож, бодлого шийдвэртээ тусгах, хамгаалалтын нөөцөө нэмэгдүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн юм.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн хүрээд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал хөндөгдөх байх гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал ч эдийн засгаа төрөлжүүлж, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлого баримтлах нь ач холбогдолтой болохыг онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд хөдөө аж ахуйн салбар бол Монголын уламжлалт салбар болохын хувьд эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, орчин үеийн стандартад нийцсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлага зүй ёсоор үүсч байгаа тэмдэглээд энэ тал дээр Дэлхийн банкнаас анхаарч ажиллахыг хүслээ.
УИХ-аас Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргаж, Засгийн газраас IPO гаргахаар ажиллаж байна. Энэ IPO гаргах ажилд Дэлхийн банкнаас Засгийн газарт зөвлөж, хамтран ажиллахыг төлөөлөгчдөөс хүссэн.
Ноён Берт Хофман Дэлхийн банкнаас Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд Монгол Улсад дөрвөн жил ажилласан Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон ирэх долоо хоногт нутаг буцах болсныг дуулгав.
УИХ-ын дарга М.Энхболд ноён Жэймс Андерсонд Монгол Улсад ажиллах хугацаандаа олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж байсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
