Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Зөв амьдрах ухаан” төвд ажиллан, тэнд амьдарч байгаа иргэд болон 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхэд багачуудтай уулзав.
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага нь орон гэргүй, орц, траншейнд амьдардаг, архи, мансууруулах бодисонд донтсон, хорих ангиас суллагдсан, өнчин, ядуу, орох оронгүй, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн болон ажил хөдөлмөр эрхлэх сургалт явуулж, нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг юм.
Байгууллагын тэргүүн Г.Загдаагийн танилцуулснаас үзвэл тус төв 250 орчим иргэнийг дахин нийгэмшихэд нь ямар нэг байдлаар туслаж дэмжжээ. Өнөөдрийн байдлаар энэ төвд 0-72 насны 100 гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаагийн цөөнгүй нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхэд байна.
Жирийн иргэн сайн дураараа эмзэг бүлгийн иргэдийг асарч халамжлан, нийгэмшүүлж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслаж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгууллагын тэргүүнд талархал илэрхийлэв.
“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадалгүй багагүй хугацаа өнгөрчээ. Энэ талаар нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагад нь олон удаа хандаж, эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг нь ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт даалгав.
Мөн төвд амьдарч байгаа иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулж, шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд, нэг хашаанд 10 гаруй гэр байгаа учир галын аюулгүй байдалд нь анхаарах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд газраа өргөтгөх хүсэлтийг нь судлаж үзэхийг холбогдох дарга нарт үүрэг болголоо.
“Зөв амьдрах ухаан” төвд амьдарч байгаа иргэд хуванцар гэр, тавилга, төмөр эдлэл, блок, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
