Их мастер А.Энхтуул шавь нараа бэлджээ

2018 оны 08-р сарын 10 өдөр, 18 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
enhtuul

“Элит Брайн” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан шатрын эрчимжүүлсэн мэргэжлийн сургалтын төгсөлтийн баяр өнөөдөр буюу наймдугаар сарын 10-нд “Зайсан Хилл” цогцолборын Prime Cineplex кино театрт боллоо.

Тэрбээр энэхүү сургалтыг “Зууны шатар” клубтэй хамтран өнгөрөгч 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд олон улсын жишиг стандартад нийцсэн шатрын сургалтыг Монголын уламжлалт тоглоом оньсон наадгай болон сэтгэл судлал, математикийн хичээлтэй хослуулан зааж бяцхан шавь нараа бэлдсэн байна.

Гурван сарын турш тасралтгүй шатраар хичээллэж, тодорхой түвшний чанартай мэдлэг эзэмшиж, өөрсдийн оюуны цар хүрээг тэлсэн 30 гаруй шавь нар нь өнөөдөр сертификатаа гардан авлаа.38872781_227130961286861_3364533128914796544_n

38926402_318580125550127_8956544157048897536_n (1)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2018/08/11 23:43

    Амжилт хүсье

    (0) (0)