Бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөний үеэр төвийн бүсийн аймгуудын хөгжлийн загварын талаар сурвалжиллаа. Улирлын онцлог, байгаль цаг уурын эрсдэлд өртөмтгий тус салбараас хэт хамааралтай байх нь эргээд орон нутгийн иргэдийн аж амьдралд хүндрэл учруулдаг. Тиймээс ч эдийн засгаа төрөлжүүлэх, мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах шаардлагатай болж байна. Энэ удаад Өвөрхангай, Сэлэнгэ аймгийг жишээлэн хэрхэн хөгжиж байгааг хүргэе.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ

2018 оны эхний байдлаар Өвөрхангай аймгийн хэмжээнд малаа таван төрөл дээр нь өсгөж, 5.7 сая толгой мал тоолуулж, малынхаа тоогоор сүүлийн 3 жил дараалан улсад тэргүүлж, мянгаас дээш малтай өрхийн тоо 941-д хүрчээ. Тоо толгойн өсөлт тийм ч чухал үзүүлэлт биш гэж үзсэн аймгийнхан хонь, ямаа, үхэр сүргийн ашиг шимийн түвшинг тогтоож, бусад үүлдэр, омгийн малтай харьцуулсан судалгаа хийж байна. Олон малыг тэжээхэд тэр хэмжээний өвс, тэжээл хэрэгтэй учраас хадлангийн талбай асуудал болоод байна. Тиймээс аймгийн удирдлагууд мал аж ахуйн хамаарлаа бууруулж, үйлдвэрт түшиглэн хөгжих бодлого барьж байгаагаа Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд ярилаа.
21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулах зорилт бүхий Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймагт жилд 3600 тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортлох хүчин чадалтай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, жилд 30 тонн органик бордоо үйлдвэрлэх бордооны үйлдвэр, хоногт нэг тонн хатааж, нөөшилсөн хүнсний ногоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, хоногт 1500 литр хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон. Эдгээр үйлдвэр ашиглалтад орсноор 200 орчим ажлын байр шинээр бий болж, аймгийн эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр болно гэж үзэж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГТ ГАЗАР ТАРИАЛАН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ ХОСЛОН ХӨГЖИНӨ

Сэлэнгэ аймаг нь газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмсний 28 хувь, хүнсний ногооны 36 хувь, байгалийн хадлангийн 20 хувийг үйлдвэрлэж, үр тариа, хадлангаар улсдаа тэргүүлдэг. Энэ нь сайн үзүүлэлт мэт боловч мөн л нэг салбараас хараат байдалд оруулж байна. Тиймээс аймгийн 2000 гаруй малчдын 60 гаруй хувь нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон эрхлэх стратегийн бүс болохыг зөвшөөрснөөр малчид, тариаланчид зөрчилдөх бус хамтран хөгжих шийдэлд хүрсэн. Иргэдийн энэхүү санаачилга, орон нутгийн удирдлагуудын саналаар Засгийн газар Сэлэнгэ тэргүүтэй 7 аймгийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон юм.
Ийнхүү газар тариаланг түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр шийдсэн Сэлэнгэ аймаг мах, сүүний үхэр, махны чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, гахай, шувуу, зөгийн аж ахуй эрхэлж байна. Тодруулбал, мах, сүүний өндөр ашиг шимт Казахийн цагаан толгойт, Сэлэнгэ, Халимаг, Симменталь, Лимузин, Ангус, Грефорд үүлдрийн үхрийн аж ахуй, Англи, Будеон үүлдрийн адуу, нарийн нарийвтар ноост Хангай, Орхон, Ерөө, Суффолк үүлдрийн хонийг өсгөн үржүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр газар тариалан эрхлэгчид талбайнхаа 30 хувьд малын тэжээл тариалж, аймгийнхаа малчин өрхөд хөнгөлөлттэй үнээр олгох зохицуулалт хийж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
