Мэдрэлийн тогтолцооны өвчин Монгол улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 5 дугаар байранд мэдрэлийн тогтолцооны өвчин орж байна. Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн нийт өвчлөлд эзлэх хувь нь 2013 онд 6.8 хувь байсан бол 2017 онд 7.6 хувь болж өссөн. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2015 оны тайлангаар дунд орлоготой улс оронд мэдрэлийн тогтолцооны эмгэгийн эзлэх хувь нь 6.7%-8.7% хооронд хэлбэлзэж байна. Дэлхийн өвчлөлттэй харьцуулахад манай орон дундаж түвшинд байна. ЭМХ-ийн төвийн 2017 оны тайлангаар манай оронд 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ба үүнээс 67.4 хувь нь орон нутагт байна. Эдгээрээс 75.1 хувь нь хөдөлмөрийн насны иргэд байна. Мөн, 2017 онд шинээр илэрсэн хөгжлийн бэрхшээлтэй 15,216 иргэн бүртэгдсэн, үүнээс 62.3 хувь ердийн өвчний шалтгаантай. 2015 онд Монгол улсын хэмжээнд нийт хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн дотор мэдрэлийн тогтолцооны эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 13 хувь байсан бол 2016 онд 16.1 хувь болж өсчээ. Ийнхүү, мэдрэлийн өвчний тархалт болон мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадварын алдалт жил бүр нэмэгдэж байгаа нь тархи судасны өвчин, вирусын халдвар, осол гэмтэл, нийгмийн, ажлын байрны болон ахуйн гаралтай стресстэй холбоотой байна. Мэдрэлийн эмгэгийн хурц болон эхний үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.
Иймд, Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Үндэсний Нийгэмлэг нь ЭМЯ-тай хамтран мэдрэлийн сэргээн засахын салбарыг хөгжүүлэх, эмч мэргэжилтэн, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний ажлыг дэмжих, харилцан мэдээлэл солилцох, орчин үеийн технологийн чиг хандлагатай танилцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын олон улсын хурлыг 2018 оны 08 дугаар сарын 16, 17–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Эрүүл мэндийн яамны Хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Энэхүү хуралд мэдрэлийн сэргээн засахын салбарын зургаан орны эрдэмтэн эмч нар хуралд оролцон илтгэлээ тавина. Үүний дотор, Дэлхийн Мэдрэлийн Сэргээн Засахын Холбооны Ерөнхийлөгч Leonard S.W. Li, Ази-Номхон Далайн орнуудын Мэдрэлийн Сэргээн Засахын Нийгэмлэгийн Тэргүүн Paik Nam-Jong нар манай хуралд оролцож байгаа.

Монголын Сэргээн Засах Үндэсний Нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа “Энэхүү хуралд хэлэлцэх нэг чухал асуудлын нэг бол харвалтын дараах сэргээн засах эмчилгээ юм. Учир нь жил ирэх тусам манай улсын иргэдийн дунд харвалтын тоо өсч, насжилт улам залуужсаар байна. Харвалт өгсөн хүмүүсийн 1/3 нь нас барж, 1/3 нь хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тийм учраас сэргээн засах үйлчилгээг бид шат шатанд нь үзүүлж, энэ салбарын мэргэжилтэн, хүний нөөцийг бусад улс орны туршлагаас суралцуулж, бэлтгэх шаардлагатай нүүр тулаад байна” гэв.
Манай оронд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад сэргээн засахын үйлчилгээ дутмаг, хөгжлийн бэршээлтэй болон мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ алслагдмал орон нутагт хүртээмж багатай тул цаашид мэдрэлийн сэргээн засахын үйлчилгээг бүсчлэн хөгжүүлж, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлдэх, чадавхижуулах шаардлагатай байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
