Өнөөдөр цагаан луу өдөр

2018 оны 08-р сарын 16 өдөр, 07 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu

-Аргын тооллын 8 дугаар сарын 16. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 5, цагаан луу, тэргүүн дагуул-13 од, ус суудал, 3 хөх мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:48-20:04.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, мал арвижих маш сайн. Гэвч нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх