Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.08.15/ болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулах Засгийн газрын тогтоол гаргав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хүний нөөцийг “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 35 ажилтныг төрийн захиргааны албанд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлж мөн төсвийг шилжүүлэн зохицуулна.
Аймаг, дүүрэгт тус агентлагийн чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж, цаашид хоёр орон тоо нэмж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.
Монгол Улсад 2017 оны байдлаар нийт хүн амын 3,3 хувь нь буюу 103,630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. 15-59 насны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг чиглэлээр үйл ажиллагааг явуулна.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт энэ оны зургадугаар сард даалгаад байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Засгийн газрын нөөц сангаас гаргах 390 гаруй сая төгрөгийн 228.1 сая төгрөгийг УИХ-ын гишүүнийг сонгох 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 162.5 сая төгрөгийг Булган, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Орхон, Хэнтий, Завхан, Говь-Алтай аймагт тус тус болох орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулиудад зарцуулахаар хуваарилав.
ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилов
Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, үүрэгт ажилд нь оруулав. Ерөнхий сайд болон танхимын гишүүд салбарынхаа бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандаж, хуулийн хүрээнд сахилга, дэг журмыг чанд сахиулж, төрийн албан хаагчдынхаа ёс зүйг дээшлүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.
Лувсангийн Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгсч 1983 онд УБТЗ-д хашааны цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлж, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, 2017 оноос УБТЗ-ын Тээврлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга болтлоо 35 жил тус байгууллагад тасралтгүй ажилласан, туршлагатай боловсон хүчин юм.
Товч мэдээ
– Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт сэтгүүлч, дипломатч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ой болж байна. Ойг 2018 онд багтаан тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг БСШУС-ийн сайдад даалгав.
– Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоолоо. Өмнө нь цэргийн албыг биеэр дүйцүүлэх болон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас хамтад нь баталдаг байсан бол энэ оноос тус тусад нь тогтоож байна. Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд иргэн бүрт эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, тэдэнд цэрэг-эх орон ч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах шаардлага буурахгүй байгаа юм. 2019 оны цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг аймаг нийслэлийн ИТХ, Батлан хамгаалахын сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээний хүрээнд тусгагдсан ажил үйлчилгээ зэргийг үндэслэн тогтлоо
– БНАЛАУ-д Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Энэ хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой хонийг хоёр улсын мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл, шаардлагад нийцүүлэн малын гоц халдварт өвчин гараагүй орон нутгаас бэлтгэж хүлээлгэн өгөхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.
– Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсов. Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, заавар, журмын төсөл, аргачлал зэрэг 47 эрх зүйн актыг боловсруулан батлуулахаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
