Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГА-ны дарга Э.Болорчулуун болон бусад албаныхан оролцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэн аж, ахуй нэгж байгууллагуудад газартай холбоотой үзүүлж буй үйлчилгээг цахимаар дамжуулан нээлттэй ил тод хүргэх боломж бүрдээд зогсохгүй цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдол арилах бүрэн боломжтой болж байна.
БХБ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:
Өнөөдөр бид Нийслэл Улаанбаатар хотын газрын кадастрын зураглал, бүртгэлийг шинэчлэн завсарлах, цахимжуулах, иргэд олон нийтэд ил тод газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах төслийг эхлүүлэхээр хуран цуглаад байна. 2015 онд Турк улсад зохион байгуулагдсан дэлхийн кадастрын дээд хэмжээний чуулга уулзалтаас гаргасан Истанбул хотод “Кадастр бол газрын удирдлагын систем, гол бүрэлдэхүүн хэсэг, бүх төрлийн газар, өмч, хөрөнгийн хил зааг, алдаа, үнэлгээг албан ёсоор буулгах системтэй бүтэцжүүлэх ажил бөгөөд даяарчлалын өнөө үед хувь хүний ирээдүй болон улс орны тогтвортой хөгжилд маш чухал үүрэгтэй” гэж заасан. Кадастрын нэгдсэн цахим бүртгэл, мэдээлэлийн системтэй болох нь хөгжиж буй улс орнуудын хувьд томоохон зорилт, даалгавар болно гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байдаг юм. Монгол улсын засгийн газар улсын хэмжээний газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийг байгуулах асуудалд онцгой ач холбогдолтой өгч байгаа. Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр БХБЯ 21 аймгийн 330 сумыг хамруулсан техник тоног төхөөрөмж бүхий дэд бүтэц, нэгдсэн кадастрын мэдээллийн санг байгуулж, иргэд гар утаснаасаа энэ төрлийн мэдээллийг авах боломж бүрдээд байна. Нийслэлийн газрын кадастрын бүртгэлийг 2018-2019 онд шинэчлэн засварлаж, цахимжуулснаар улсын газрын кадастрын нэгдсэн системд холбох боломж бүрдэж, монгол улсад олон зорилтот кадастрын системийг байгуулах мэдээллийн үндсэн суурь тавигдана.” хэмээлээ.
НЗД-ын орлогч П.Баярхүү:
“Энэхүү системийг нэвтрүүлснээр улсын хэмжээний мэдээллийн санг бусад төрлийн байгууллагуудын үүсгэсэн олон төрлийн мэдээллийн сангуудтай холбож, мэдээлэл солилцох боломжийг бий болгох, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөр, татварын төлөлтийг цахим болон гар утас ашиглан төлөх хянах боломжийг бүрдүүлэх, нотариат, банк санхүүгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагуудтай агшины мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.
Төслийг 2019 оны 12 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөөд байгаа бөгөөд гэрээт ажлын хүрээнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхзүйн харилцааны зөрчлийн судалгаа хийх, зөрчилтэй нэгж талбарт хэмжилт кадастрын зураглал хийх, нэгж талбар тус бүрээр цаасан хуулийн хэрэг үүсгэх, нэгж талбарын хувийн хэргийн тоон архив үүсгэх, газрын кадастрын мэдээллийн сангийн програм хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн программ хангамжийг хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн зурган болон улсын бүртгэлийн мэдээллийг засварлах, үүсгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх, улсын хэмжээний нэгдсэн газрын кадастрын мэдээллийн системтэй холбох, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.” хэмээлээ.
Энэ төслийн хүрээнд гүйцэтгэгч компани болох “Геомастер” ХХК нь:
- Нийслэлийн хэмжээнд газрын кадастрын мэдээллийн сангийн зөрчилтэй нэгж талбарын судалгаа гаргах, хэмжилтийн алдаатай болон топологи алдаатай нэгж талбарын мэдээллийг засварлах
- Өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн нэгж талбарын Газрын улсын бүртгэлийн мэдээг засварлах болон тоон архив үүсгэх
- Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб хувилбарын хөгжүүлэлтийг хийх, нэвтрүүлэх, ёургалт зохион байгуулах,
- Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг геодезийн өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, улсын нэгдсэн кадастрын мэдээллийн системд холбоход бэлэн болгох сервир, сүлжээ , тоног төхөөрөмж суурилуулах ажлыг зохион байгуулах
- Бусад салбарын кадастрын мэдээллийн нэгдсэн санг байгуулах, мэдээлэл солилцох нөхцлийг бүрдүүлэх
- Улсын хэмжээнд Кадастрын нэгдсэн мэдээллийн санг байгуулах гэх мэт ажлыг хийх юм байна.
|
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
