“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК орчин үеийн чанар стандартад нийцсэн спорт заалтай боллоо

2018 оны 08-р сарын 21 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6af09a574c5a62dfd20617368bffafe5212dec54

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК ажилтнуудынхаа идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, спортоор хичээллэх боломжийг бий болгох зорилгоор орчин үеийн чанар стандартад нийцсэн АНУ-ын “Коннор Спортс” компанийн неошок буюу полуритан зөөлөвчтэй агч модон шалтай мэргэжлийн спорт заалыг Эрчим хүчний ажиллагсдын баярын өдрийг тохиолдуулан ашиглалтад орууллаа. Энэ үеэр сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, нийт зургаан багийн 78 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Баруун түгээх төвийн “Баруун шонхорууд – 1” баг түрүүлж, “Баруун шонхорууд – 2” баг хоёрдугаар байрт шалгарав. Гуравдугаар байрыг Шуурхай удирдлага, горим тохируулгын алба, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэсгийн хамтарсан “HEAT60” баг гуравдугаар байр эзэлсэн. Эмэгтэйчүүдийн ангилалд Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Үйлдвэрлэл, хөгжлийн хэлтэс, Дамжуулах сүлжээний цахилгаан тоноглолын албаны хамтарсан “HEAT95” баг нэгдүгээр байр, Шуурхай удирдлага, горим тохируулгын алба, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэсгийн хамтарсан “HEAT60” баг хоёрдугаар байр, Санхүү, бүртгэлийн хэлтэс, Дамжуулах сүлжээний шугам тоноглолын алба, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хяналт, шалгалтын хэлтсийн хамтарсан “Бүргэдүүд” баг гуравдугаар байрыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх