Пүрэвдоржийн шүлэг, Пүрэвсүрэнгийн аялгуу “Сэтгэлийн чамдаа” дуугаараа олон түмэнд танигдаж хоёр ч удаа бие даасан тоглолтоо хийсэн МУСТА, залуу дуучин А.Оросоотой удахгүй болох гурав дахь бие даасан тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Шинэ уран бүтээлийн сонин сайхнаас сонирхуулаач?
-“Хүрэн халзан морь” гэж морины тухай сайхан дуу гаргалаа. Мөн яруу найрагч Цогбаярын үг ая “Чамдаа ирлээ”хэмээх шинэ дуугаа гаргасан. Удахгүй гурав дахь бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэлдээ орсон байна.
-Бие даасан тоглолтод та өөрийн дуунуудаа дуулах уу? Тоглолтынхоо талаар яриач.
-Миний анхны тоглолт 2014 онд, дараагийнх нь 2016 онуудад болж байсан. Энэ тоглолтуудад дандаа дуучид дуулж байсан. Харин энэ удаагийн тоглолтоо дуучид оролцуулахаас илүүтэй дундуур нь Ардын хөгжмийн тоглолт оруулахаар төлөвлөөд байна. Тоглолтод МУГЖ В.Оросоо гуайн дуунуудыг түлхүү дуулна. Их сайхан тоглолт болно гэж харж байгаа.
-Таны 2013 онд гаргасан “Сэтгэлийн чамдаа” дууг сонсогч түмэнд хамгийн их хүрсэн, таныг олонд таниулж чадсан дуу гэж хэлж болно. Тэгвэл энэ дуу шиг олны хүртээл болохуйц шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн.
-Пүрэвсүрэнгийн аялгуу Пүрэвдоржийн шүлэг “Сэтгэлийн чамдаа” гээд энэ сайхан дуу минь олон түмэнд хүрсэн их сайхан уран бүтээл болсон. Одоо дуучин Оюундалайтай хамтарч дуулсан “Хайрын ертөнцөөр хослон дуулъя” шинэ уран бүтээл минь оны хүртээл болоод эхэлсэн. Мөн хөгжмийн зохиолч Бямбабаяр хөгжмийг нь зохиож, Бат-Эрдэнэ шүлгийг нь бичсэн “Сүүн зам” гээд дуу олны хүртээл болж, хүмүүсийн сонсох дуртай дууных нь нэг болоод байна.
-Таныг Говь-Алтай аймгийн Алтай чуулгад дуучнаар ажиллаж байгаад СУИС-д элсэж уртын дууны ангийг төгссөн гэдэг?
-Алтай чуулгын дуучнаар ажиллаж байгаад анх “Хөгжим бүжгийн коллеж”-д Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийн шавь болон дуурийн дуулаач мэргэжлээр сурсан.Дараа нь СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн. Одоо нийтийн дууны урлагт өөрийгөө сориод явж байна даа.
-Та яагаад заавал МУГЖ В.Оросоо гуайн дуунуудыг сэргээж дуулахаар болов?
-МУГЖ В.Оросоо гуайн сайхан дуунуудыг сэргээж дуулаач гэж олон хүн санал тавьсан. В.Оросоо гуайн том хүү О.Мэндбаяр гуай надтай уулзаад Оросоо гавьяатын цомог, номыг өгсөн. Албан ёсоор миний аавын дуунуудыг сэргээж дуулаач гэдэг санал тавьсан. Ингээд гавьяатынхаа дуунуудыг дуулж эхэлсэн. Олон сайхан дуунууд байдаг “Миний Улаанбаатар”, “Нууцхан сэтгэл”, “Зуслангийн уянга” гэх мэт. Тоглолт дээрээ В.Оросоо гавьяатынхаа дуунуудаас дуулах гээд бэлтгэл ажилдаа орсон.
-Тэгэхээр ирэх аравдугаар сард тантай В.Оросоо гавьяатын болоод өөрийн тань шинэ уран бүтээлүүдээр уулзана гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр монгол түмний хайртай мундаг уран бүтээлч, ийм гайхалтай хүний дуунуудыг сэргээж дуулах завшаан олдсонд би хувьдаа их талархаж явдаг. Тиймээс чанартай сайн дуулахыг хичээдэг. Энэ удаагийн тоглолт дээр гавьяатынхаа дуунуудыг түлхүү дуулах болно. Мөн өөрийнхөө шинэ болоод үзэгч түмэнд хүрсэн сайхан дуунуудаа дуулна. Тиймээс үзэгч, сонсогч түмнээ өргөнөөр хүрэлцэн ирээрэй гэж уримаар байна.
–Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье! Урлагийн бурхан тэнгэр үргэлж ивээж байх болтугай!
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье!

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Оросоо ❤❤
оросоо