Сувилагчдын цалинг нэмэх шийдвэр гаргалаа

2018 оны 08-р сарын 22 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
39880758_2357625954278243_3559004089821954048_n

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын хуралдаанаар Сувилагчдын цалинг нэмэх шийдвэр гаргалаа.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх