Г.Нандинзаяа Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2018 оны 08-р сарын 22 өдөр, 18 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nandinzaya

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадамд манай тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдөр /2018.08.22/ эмэгтэйчүүдийн буудлагын 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд өрсөлдсөн Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Нандинзаяа алтан медаль хүртлээ.

Ийнхүү тэрбээр 458.8 оноогоор Азийн наадмын дээд амжилтыг шинэчилжээ. Хоёр өдрийн өмнө урт бууны 10м эмэгтэй дасгалд цэц сорьж хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Нандинзаяа “Жакарта-2018” Азийн наадмаас хос медаль зүүлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх