“Вашингтон” зочид буудалд гарсан галыг унтраалаа

2018 оны 08-р сарын 23 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
72710-252b0e0d402ab06a6595c0f06c3dc7f7-702x336

Баянзүрх дүүргийн 6-р  хороонд байрлах  “Вашингтон” зочид буудалд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 09 цаг 27 минутад нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн автомашинтайгаар шуурхай ажиллаж, 25 минутад галыг бүрэн унтраалаа.

 Гал түймэр тус зочид буудлын хоёр давхарт гарч, эд хогшил шатаж байжээ.  Мөн аврагчид утаажилтын бүсээс 13 иргэнийг аюулгүй газар гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх