Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт хөгжиж эхэлсэн “Арт терапи” буюу урлагийн сэтгэл засал хэмээх мэргэжил манай улсад хөгжиж эхэлжээ. Энэхүү мэргэжил нь Европд юуны учир хөгжсөн гэхээр , хоёрдугаар дайны дараа Европт сэтгэцийн асуудалтай хүмүүсийн тоо нэмэгдсэн аж. Дайнд гэр бүлийн хүмүүсээ алдсанаас болж өнчрөх, хагацах, гашуудах зовлон үзсэн хүмүүс зөвхөн эмэн эмчилгээнээс гадна эмийн бус аргаар эдгэж, өөрчлөгдөх боломжтой гэж сэтгэл зүйчид үзжээ.
Манай Улсад одоогоор сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бэлдэж буй их, дээд сургуулиуд байгаа боловч урлагийн сэтгэл засалч мэргэжлээр боловсон хүчин бэлдэж хараахан эхлээгүй байна. Тиймээс тус байгууллага Англи, Канад, Австрали, Америк зэрэг улсуудын Урлагийн Сэтгэл заслын холбоотой уялдаатай хамтран ажиллаж Канадын олон улсын урлагийн сэтгэл заслын институттэй хамтран ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд сургалтад хамруулж эхэлж байгаа юм байна. Үүнийхээ үр дүнд маргааш буюу 24-ны өдөр Урлагийн сэтгэл заслын төв буюу Арт терапи төвийн үүд хаалгаа албан ёсоор нээх гэж байна.
Урлагийн сэтгэл засал нь хүнд үгээр хэлж, тайлбарлахад хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг урлагийн хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлж асуудлынхаа мөн чанарыг ойлгох, гарах гарцаа тодорхойлох, даван туулах чадвараа нэмэгдүүлэх, өөр асуудалд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг мэргэжил аж.
Тус байгууллага нь цаашид хүүхдийн хөтөлбөр, насанд хүрэгчдийн хөтөлбөр, гэр бүлийн хөтөлбөр, хосуудын хөтөлбөр гэх мэт бүх насны хүнд хөнгөн асуудалтай хүмүүст зориулсан арт терапи хөтөлбөрийг зохион байгуулах гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр хөдөлмөрлөж байгаа бүтээлч хүмүүстэй хамтран ажиллах, бүтээгдэхүүнийг нь сурталчилж, борлуулах боломж олгох ажлыг мөн төлөвлөж байгаа ажээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
