Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний форумыг 2011 оноос БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”-гээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хэтийн төлөв, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүдийг сургах, маркетинг, менежментийг сайжруулах зэрэг олон сэдвийн хүрээнд зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Найм дахь удаагийн форумыг Монгол Улс анх удаа наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд хүлээн авч байна.Форумыг Эрчим Хүчний Яам болон Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны дэмжлэгтэйгээр БНСУ-ын “Шинэ, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”, “ БНСУ-ын “Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэн”, Монгол Улсын Эрчим Хүчний Зохицуулах Хороо, “Азийн Супер Сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ, Монгол Улсын Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Форумыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Дэлхийн оршин суугчдын өмнө эрчим хүчний шилжилтийн асуудал тулгамдаж байна. Хүн төрөлхтөн өнгөрөгч зуунд нүүрстөрөгчийн түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Нүүрстөрөгчийн түлшийг их хэмжээгээр хэрэглэснээр байгаль орчныг бохирдуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэн гаргах нэг хувилбар бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглах явдал юм. Гэвч Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад хоёр асуудал тулгараад байна. Нэгдүгээрт, сэргээгдэх эрчим хүч тогтвортой бус учраас манай системийн горим тохиргоо, эрчим хүчний найдвартай аюулгүй ажиллагаанд нөлөөлдөг. Хоёрдугаарт, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф нь харьцангуй өндөр. Тиймээс энэ хүндрэлийг арилгах, хууль эрхзүйн орчинг сайжруулахаар бид ажиллаж, тооцоо судалгаа хийж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж бүрэн бий. Үүнийг бид зөвхөн дотооддоо ашиглах биш хөрш орнууд, бүс нутгийн орнуудтайгаа хамтран ашиглах шаардлагатай” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн Азийн супер сүлжээний хүрээнд манай орны нөөцийг ашиглах талаар олон улсын хэмжээнд яригдах болсон. Хэрвээ бид азийн супер сүлжээ олон олон улсын төслийг хэрэгжүүлж чадах юм бол зүүн хойд азийн Солонгос, Япон зэрэг орнууд руу нар салхины эрчим хүчийг экспортлох боломжтой. Энэ чиглэлээр тодорхой санаачилгыг өрнүүлээд байгаа талаар хэлж байсан юм.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа Ази Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форумын үеэр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлвийг хэлэлцэж, эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчний хадгалалтын системийг нэвтрүүлэх, Азийн супер сүлжээг байгуулах чиглэлээр ярилцана.
Энэ удаагийн форумын үндсэн илтгэгчээр БНСУ-ын Силла Их Сургуулийн профессор Jonsoo Song, Эрчим хүчний яамны сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж нар ажиллах юм.
Монгол Улсын хувьд нар салхины эрчим хүчний арвин их нөөцтэй. Байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Азийн бусад орон руу экспортлох, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, сэргээгдэх эрчим хүчний хуримтлуурыг нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөдАзи Номхон Далайн Бүсийн Сэргээгдэх Эрчим Хүчний 8-р форумын үеэр дээрх асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Форумд Монгол Улс, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Шриланк, Ирак, Япон, Бутан зэрэг Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний судалгааны хүрээлэн, эрдэмтэд судлаачид болоод гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
