Өнгөрсөн сард орсон усархаг бороо, үерийн усны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн дунд буудлын орчмын авто зам дагуу булаг шандын ус урсаж, нийт 4000 мкв авто зам эвдэрсэн бөгөөд авто замыг нөхөх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Замыг засварлахын тулд эхний ээлжинд энхэл догол болсон газрыг хайрга, дайрга асган бэхжүүлэх ажил хийгдэж байгаа юм байна. Үүний дараа астфальт дэвсэж, нягтаршуулах ажил хийгдэнэ. Зам засварын ажилд нийтдээ 200 орчим сая төгрөг шаардлагатай бөгөөд энэ зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа аж.
Дарь –Эхийн замын ажлын явцын талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргаБ.Индрагаас тодруулахад “Анх энэ авто замыг барихдаа доогуур нь үерийн даланг хамт барьсан боловч энэ даланг нь таглаж шороо асган зөвшөөрөлгүйгээр 30-40 айл буусан байна. Долоон сард орсон усархаг борооны улмаас энэ хавийн авто зам усанд автан зам их хэмжээгээр эвдэрсэн. Мөн бүтээн байгуулалтууд өрнөж буйтай холбоотой барилга барьж буй аж ахуй нэгжүүдийн хүнд даацын авто машинууд зөвшөөрөгдсөн хэмжээнээс даацаа хэтрүүлж зорчдог нь зам эвдрэх бас нэгэн шалтгаан болсон. Өнгөрсөн хугацаанд авто зам, үерийн даланг таглаж буусан айл өрх, аж ахуй нэгжүүдийг нийслэл, дүүргийн газрын албанаас албадан нүүлгэн шилжүүлсэн. БХБЯ-ны захиалгаар үерийн далан, шуудууг сэргээн засварлах төслийн ажил хийгдээд явж байна. Тус зам нь 2010-2012 онд шинэчлэгдсэн. Тухайн үедээ үерийн ус зайлуулагчтайгаар ашиглалтад орсон тул авто замын гүйцэтгэгч компаниас өнөөдөр хариуцлага нэхэх боломжгүй. Харин үерийн даланг хашиж буусан айл өрхүүд, зам дагуу ажиллаж байгаа дугуй засвар, авто засварын газруудад хариуцлага тооцох ёстой. Энэ долоо хоногт бороо хур орохгүй бол засварын ажил хугацаандаа хийгдэж дуусна. Одоо ус зайлуулах сувгийн ажлууд ид хийгдэж байна. Дарь-Эхийн авто замын засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар НАЗХГ-ын хяналтан дор хийж гүйцэтгэж байгаа” гэсэн юм.
Дашрамд дурдахад шинээр тавигдсан авто замын эвдрэл гэмтэлд ихэвчлэн зөвшөөрсөн хэмжээнээс даацаа хэтрүүлж явдаг хүнд даацын авто машинууд, үерийн ам хааж зөвшөөрөлгүй буудаг айл өрхүүдээс болж авто зам ихээр эвдэрч, гэмтдэг байна.





Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
