Нийслэлийн удирдлагууд энэ сарын 24-ны өдөр ажлын хэсгийн хамт Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын дөрвөн километрийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил, Баянзүрх товчоог Налайхын зам дагуу цагдаагийн постны орчимд нүүлгэн шилжүүлэх ажлын явцыг шалгалаа.
Ажлын хэсэгт ЗТХЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД-ын орлогч П.Баярхүү, НАЗХГ-н дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, НГА-ны дарга Э.Болорчулуун болон ЗЦА бусад албаныхан байлцлаа.

Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх авто зам нь БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны хэлэлцээрийн хүрээнд баригдаж, 1963, 1965 онуудад ашиглалад орсон бөгөөд тус зам ашиглалтын хугацаа дууссан замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн аюулгүй байдал алдагдсан зам аж. Сүүлийн жилүүдэд Налайх, Багануур, Баганхангай дүүргүүдийн хүн амын суурьшил нэмэгдсэнээс гадна зүүн аймгууд, Тэрэлжийн аялал жуулчлалын бүсрүү зорчих хөдөлгөөн ихэссэн тул авто зам ачааллаа дийлэхгүй болж зарим үед 2-4 цаг түгжрэл үүсэх болжээ.
Иймд тус авто замыг ойрын хугацаанд шинэчлэн засварлаж, хөдөлгөөн зохион байгуулалтыг оновчтой шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Энэ үеэр 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гүүрний ажил одоогоор 35 хувьтай, ажлын гүйцэтгэл нь төлөвлөлтийн дагуу явагдаж байгаа, бороо хур элбэгтэй зун болж байгаа ч хоёр ээлжээр ажиллан гүүрний зам барилгын ажлыг аль болох төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөхийг зорьж ажиллаж байгаа гэж гүйцэтгэгч компанийн удирдлагууд ажлын хэсэгт мэдээллээ.
Баянзүрхийн гүүр ашиглалтад орсноор зүүн аймгуудын автозамын ачааллыг бууруулж, мөн үер усны үеэр зорчигч тээвэрчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах юм.
Үүний дараагаар албаны хүмүүс зүүн бүсийн аймгуудаас Улаанбаатар хот руу орох орц, гарц болсон Баянзүрхийн товчоон дээр очиж бодит байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
Улиастайн уулзвараас Налайх чиглэлийн авто замд зуны цагт байнгын түгжрэл үүсэх болсон бөгөөд үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн товчооны үйл ажиллагааг Налайхын зам дагуу Цагдаагийн постны орчимд шилжүүлж, замын хөдөлгөөнийг саадгүй үргэлжлүүлэх үүднээс өргөтгөл хийх ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулах, одоо ажиллаж буй товчоог буулгах ажлыг зохион байгуулахаар боллоо.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
