Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг энэ сарын 20-25-ны өдрүүдэд явуулсан билээ.
Тус хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, судалгаа хийх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, автобусны буудлуудад ажиллаж, картаар үйлчлүүлэх мэдээлл謬¬йг түгээх, илэрсэн зөрчлийг арилгуулахад чиглэгдсэн юм.
Энэхүү ажлын хүрээнд Сити Баз Консалтинг ХХК-иас 100 шалгагч, хяналтын ажилтныг 47 автобусны буудал дээр ажиллуулж, нийтийн тээврээр зорчигчдод зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
Хамтарсан шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 25-ны өдрийг дуустал хуваарийн дагуу:
-Энх тайвны өргөн чөлөө 5 шарын буудлаас зүүн 4 замын буудал,
-Зүүн 4 замаас офицеруудын ордон, батоник, цайз 16 зэрэг нийт 60 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын шалгалт хийж ажилласан байна.
Харин дээрх 5 хоногийн туршид явагдсан шалгалтын явцад нийтийн тээврээр зорчиж буй 11 481 зөрчилтэй иргэнийг тээврийн хэрэгслээс буулган, ухаалаг картаар зорчихыг зөвлөж, үлдэгдэл хүрэлцэхгүй байсан смарт картанд 9820 удаа цэнэглэлт хийж, 9700 хүнд мэдээлэл өгч, 10 998 хүнд санамж тарааж ажиллажээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Mungu hiideg hairtsag davhar hiigeechee