Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг гарц нь стандартын шаардлага хангасан авто зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж, 2016-2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах улсын томоохон эмнэлгүүдийн гадна зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй талбайд авто машины зогсоолуудыг байгуулсан билээ. 2016-2020 оны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах томоохон 16 эмнэлгийн авто зогсоол, гадна иж бүрэн тохижилтын ажил хийж гүйцэтгэхээс, өнөөдрийн байдлаар 8 эмнэлгийн тохижилтын ажил бүрэн дуусч, 2 эмнэлгийн тохижилтын ажил дуусах шатандаа явж байна.
Харин үлдсэн 6 эмнэлгийн тохижилтыг 2019 ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Гэвч нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан зарим авто зогсоолын үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд амралтын өдрүүдээр зогсоолоо хааж, байнгын үйл ажиллагаа явуулахгуй тохиолдлууд гарч байгааг иргэд НЗДТГ-т мэдээлэх болжээ.
Дээрх үүссэн нөхцөл байдлыг хотын дарга анхааралдаа авч зарим төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, тэдгээрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тухайлбал Сүхбаатарын талбайн урд талд авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг “Ю Би Констракшн” ХХК-ийн ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулж, зогсоолын үйл ажиллагааг 7 хоног тасралтгүй явуулах, ажлын өдрүүдэд өглөө 07.00-23.00 цаг, амралтын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлж байхаар захирамж гаргалаа.
Уг зогсоол нь хотын төвд байрлах хамгийн том буюу 200 авто машины багтаамжтай зогсоол хэдий ч амралтын өдрүүдээр үйл ажиллагаагаа зогсоож, машин зогсоолдоо оруулахгүй, иргэдийг бухимдуулах болсон учир хотын дарга дээрх захирамжийг гаргаж, иргэдэд үйлчлэх цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулсан байна. Цаашид төр –хувийн хэвшлийн түншлэлээр стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн авто зогсоолын тоог нэмэгдүүлж, байнгын үйл ажиллагаатай байх журмыг хэвшүүлж ажиллана гэдгээ хотын дарга мэдэгдсэн юм.

Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
